Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Бүрэлдэхүүн сургуулиудын салбар, тэнхимүүд бүтцийн өөрчлөлтөнд орж, шинээр зохион байгуулагдахад Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Барилга инженерийн профессорын баг, Силикатын технологийн профессорын баг, Хүнсний технологийн профессорын баг болон Геологи, уул уурхайн тэнхимийг нэгтгэн “Технологийн салбар”-ыг байгуулсан юм.
Технологийн салбар нь бакалаврын түвшинд 6 хөтөлбөрийн 8 мэргэжлээр, магистрын түвшинд 5 мэргэжлээр, докторын түвшинд 1 мэргэжлээр өдөр болон эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай инженер технологичдийг бэлтгэн төгсгөж байна.
Тус салбар нь сургалтын үйл ажиллагааг зөвлөх профессор 1, профессор 1, ахлах багш 6, багш 6, сургалтын мастер 3 гэсэн бүрэлдэхүүнтэй явуулж байна.
Технологийн салбарын эрхлэгчээр доктор (Ph.D), профессор Ж.Амгалан (2014-2018), доктор(Ph.D) Х.Жанчивдорж (2018-2019) ажиллаж байсан бөгөөд 2019 оны 12 сараас 2023 оны 11 сар хүртэл доктор (Ph.D), дэд профессор Б.Пүрэвжаргал ажилласан, 2023.11.01-ний өдрөөс Доктор (Ph.D) Б.Басбиш салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн шаталсан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж чанартай сургалтыг эрхэмлэж, чадварлаг мэргэжилтэнг бэлтгэж улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулна.
- Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц бакалавр, магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
- Төрийн болон бизнесийн байгууллагуудад богино хугацаатай модуль сургалтууд зохион байгуулах
- Инновацид тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, гүйцэтгэх
- Олон нийтийн харилцаагаа бэхжүүлж, гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
Технологийн салбар нь дотоод, гадаадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ судалгааны төвүүд, төрийн болон хувийн өмчийн байгууллагуудтай, сургалт, эрдэм шинжилгээ, оюутан солилцоо, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:
- БНСУ-ын KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага
- Япон улсын сайн дурын JICA байгууллага
- Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар
- Дархан-Уул аймгийн Их Дээд мэргэжлийн сургуулиудын консорциум
- ОХУ-ын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Технологийн удирдлагын их сургууль,
- Дархан-Уул аймгийн Их дээд мэргэжлийн сургуулиуд
- Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр ТӨХК
- Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэр
- “Шарын гол” ХК
- МАК ХК, Монполимент ХХК
- Шивээ овоо ХК, Багануур ХК
- “Ус суваг” ОНӨҮГ
- “Улаанбаатар гурил” ХХК, “Дархан хүнс” ХК
- ШУТИС БАС, ГУУС, ҮТС
- DELTA Констракшн, “Монгол дээвэр” ХХК, TESO корпораци
Салбарын эрхлэгч:
Зөвлөх профессор: Д
Профессор:
Ахлах багш:
- Доктор (Ph.D), С.Болортуяа
- Доктор (Ph.D), Н.Болорцэцэг
- Доктор (Ph.D), Н.Одонтуяа
- Магистр Х.Анхбаяр
- Магистр Б.Отгончимэг
Багш:
- Магистр М.Атарцэцэг
- Магистр Ч.Дашдаваа
- Магистр Г.Түвшинжаргал
- Магистр Б.Сэлэнгэ
- Магистр Н.Эрдэнэбаяр
- Магистр Н.Уянга
- Магистр Г.Ариунболд
Сургалтын мастер:
Сургалт явуулдаг хөтөлбөрүүд
- БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
- БАРИЛГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ
- УСАН ХАНГАМЖ, УС ЦЭВЭРЛЭГЭЭ
- ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ, КОНДИЦИОНЕР
- УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ
- АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ
- ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
- ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
СУРГАЛТ, СУДАЛГААНЫ КЛУБ, ДУГУЙЛАН
ТҮР СУРГАЛТ
Холбоо барих хаяг:
ДаТС-ын Технологийн салбар
Вэб сайт: http://stda.edu.mn
Утас: 7037-4735, 99002102