
- Бидний түүх
2014-2015 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Бүрэлдэхүүн сургуулиудын салбар, тэнхимүүд бүтцийн өөрчлөлтөнд орж, шинээр зохион байгуулагдан ажиллахтай холбогдуулан ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Металлург, Машин үйлдвэрлэлийн профессорын баг, Мэдээлэл, Менежментийн профессорын баг болон Эрчим хүчний тэнхимүүдийг нэгтгэн анх Инженерчлэлийн салбарыг үүсгэн байгуулсан.
2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ДаТС-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн салбар тэнхимүүд дахин бүтцийн өөрчлөлтөнд орж, Металлург, Машин үйлдвэрлэл, Механик инженер, Менежментийн багш нарыг нэгтгэн Инженерчлэлийн салбар болгон зохион байгуулсан.
2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ШУТИС-ийн Ректорын А/204 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн мэргэжлийн тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулан их сургуулийн хэмжээнд бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын онцлогт тохирсон зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийх зорилгоор Инженерчлэлийн салбарыг Инженерчлэлийн тэнхим болгон өөрчилсөн юм.
- Танилцуулга
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхим нь “Бүс нутгийн үйлдвэрлэл, дэд бүтэц, инновацын хөгжил”-д шууд хувь нэмэр оруулах чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилготой, “Сургалт – Судалгаа – Үйлдвэрлэл”-ийн интеграцид суурилсан үндсэн нэгж юм.
Тус тэнхим нь “Инженерийн боловсролыг орчин үеийн технологи, судалгаанд суурилсан суралцахуйд тулгуурлан хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баримталж, үйлдвэрлэлийн түншлэл, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар инженерийн боловсролын чанарын тогтолцоог тасралтгүй сайжруулан ажилладаг.
Инженерчлэлийн тэнхим нь бакалаврын түвшинд 5 хөтөлбөрийн 5 мэргэжлээр, магистрын түвшинд 4 мэргэжлээр өдөр болон эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.
Одоогоор тус салбарт 1 тэргүүлэх профессор, 1 профессор, 6 ахлах багш, 4 багш, 1 дадлагажигч багш, 2 сургалтын мастер ажиллаж сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэнхимийн эрхлэгчээр Доктор (Ph.D), дэд профессор Я.Батцэцэг ажиллаж байна.
Алсын хараа:
“Ирээдүйг инженерчилж, инновацыг бүтээнэ.”
Эрхэм зорилго:
“Дэвшилтэт технологид суурилсан инженерийн мэдлэгийн шинэ парадигмыг бүрдүүлнэ.”
Зорилго:
Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бизнесийн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагад бүрэн нийцсэн “Сургалт – Үйлдвэрлэл – Үйлчилгээ”-ний нэгдлийг хангасан инновацид тулгуурласан мэдлэг, ур чадвартай, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүдийг чанарын өндөр түвшинд бэлтгэн гаргаж улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах явдал юм.
Зорилтууд:
- Онол – практикийн уялдааг гүнзгийрүүлж, үйлдвэрлэлд суурилсан сургалтын арга зүйг хэрэгжүүлэх;
- Дэвшилтэт технологи, инженерийн тооцоололд суурилсан сургалтын орчин бүрдүүлэх;
- “Сургалт – Судалгаа – Үйлдвэрлэл”-ийн интеграцыг бэхжүүлэх;
- Инженерийн инновац ба тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэх;
- Багш, судлаачдын чадавхыг сайжруулах;
- Оюутны хөгжлийг бүх талаар дэмжих;
Инженерчлэлийн тэнхим нь үйлдвэрлэлийн түншлэл, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлж, “Industry 4.0, ногоон хөгжил, ухаалаг систем”-ийн чиглэлээр эрдэм шинжилгээ, инновацийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Судалгааны тэргүүлэх чиглэл
- Машин үйлдвэрлэлийн процессын оновчлол
- Материал судлал ба инженерийн тооцоолол
- Ухаалаг систем, Industry 4.0
- Эко-инженерчлэл ба тогтвортой үйлдвэрлэл
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц бакалавр, магистр, зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
- Төрийн болон бизнесийн байгууллагуудад богино хугацаатай модуль сургалтууд зохион байгуулах
- Инновацид тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, гүйцэтгэх
- Бизнес, менежмент, маркетингийн зөвлөгөө өгөх, төслийн гэрээт ажил гүйцэтгэх
- Олон нийтийн харилцаагаа бэхжүүлж, гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
Үйл ажиллагааны зураглал

Инженерчлэлийн салбар нь дотоод, гадаадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ судалгааны төвүүд, төрийн болон хувийн өмчийн байгууллагуудтай, сургалт, эрдэм шинжилгээ, оюутан солилцоо, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:
- БНСУ-ын KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага
- Япон улсын сайн дурын JICA байгууллага
- Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар
- Дархан-Уул аймгийн Их Дээд мэргэжлийн сургуулиудын консорциум
- Дархан-Уул аймгийн Монгол банкны хэлтэс
- Голомт банкны Дархан-Уул аймаг дахь салбар
- “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
- Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтэс
- Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн цех
- ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль
- ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,
- ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургууль
- ОХУ-ын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Технологийн удирдлагын их сургууль,
- Эрхүү хотын Улсын Техникийн их сургууль
- Өвөр Монголын өөртөө засах орны Технологийн сургууль
Тэнхимийн эрхлэгч:
Профессор:
Ахлах багш:
- Доктор (Ph.D) С.Саруулболд
- Магистр З.Лачинцэрэн
- Магистр Ц.Мөнхцэцэг
- Магистр С.Хүрэлчимэг
- Магистр С.Алтанцоож
Багш:
Дадлагажигч багш:
Сургалтын мастер:
- БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ (MACHINERY AND EQUIPMENT OF CONSTRUCTION MATERIAL INDUSTRY)
- МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ (METALLURGY, METAL TECHNOLOGY)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ (MANUFACTURING ENGINEERING TECHNOLOGY)
- БИЗНЕСИЙН УДИРДЛАГА (Business administration)
- МЕНЕЖМЕНТ (MANAGEMENT)
- ТҮР СУРГАЛТ
Судалгааны тэргүүлэх чиглэл
- Орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи
- Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээ, ESG-г нэвтрүүлэх
- Агаарын бохирдлыг хэмжих төхөөрөмжийн шийдэл
- Хуванцар, хүнсний хаягдал тос, төмөрлөгийн үйлдвэрийн шаарга зэргийг дахин боловсруулах судалгаа
- Төмрийн хүдэр, зэсийн баяжмал, уран, нүүрс боловсруулах технологи
- Хацарт бутлуурын бутлах хавтангийн хийцийн судалгаа
- Төмрийн хүдрийг ангижруулах технологийн судалгаа
- CNC машин дээр боловсруулах технологийн асуудал
Анги танхим, лабораторийн үйл ажиллагааны чиглэл
- II-405 тоот. “Ахисан түвшний сургалт”-ын танхим
Ахисан түвшний сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий танхим;
- I-319 тоот. “Оюутны ажил эрхлэлтийг дэмжих төв”
Оюутнуудыг суралцаж буй хугацаанд төсөл боловсруулах, хэрэгжүүлэх түүнчлэн төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжих, “Залуу менежер” клубийн үйл ажиллагааг явуулахад таатай орчин бүрдүүлж цаашид үйл ажиллагааг хэвийн тогтмол явуулах үндсэн зорилготой төв;
- I-317 тоот. Зураг зүйн кабинет
ДаТС-ийн бүх хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд “DGM101 Дүрслэх геометр”, “S.DMM202 Машин үйлдвэрлэлийн зураг зүй”-н хичээлийг судлахад зориулагдсан танхим;
- II-310 тоот. Хий, шингэний системийн лаборатори
Хий, шингэний системийн лаборатор нь 2016 онд Койка байгууллагын тусламжтайгаар байгуулагдсан. Хий, шингэний системийн лабораторийн ажил явуулах иж бүрэн төхөөрөмж, компьютер-5, 55 инчийн ухаалаг ТВ-1, принтер-1, самбар, иж бүрэн үзүүлэнтэй үйл ажиллагаа явуулж байна.
- II-308 тоот. “Бизнес удирдлага” хөтөлбөрийн танхим
Бизнес удирдлагын онол, дадлагын ажил явуулах орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан танхим;
- II-305 тоот. “Менежмент” хөтөлбөрийн танхим
Менежментийн онол, дадлагын ажил явуулах сургалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан танхим;
- II-204 тоот. Зураг төсөл, автоматжуулалтын лаборатори
Машин үйлдвэрлэл болон механик инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнууд зураг төслийн программууд болох Solidworks, Autocad, Solidcam, Deform 3d, MD solid, Mastercam дээр тоног төхөөрөмж, эд ангийн ажлын зураг, төсөл тооцоог хийх зориулалт бүхий танхим;
- Лаборатори–2. Металл судлал, Металлургийн лаборатори
Металлурги, Металлын технологи хөтөлбөрийн хичээлүүдийг судлахад, “S.MSM203 Техникийн материал судлал”, “E.PEB305 Илчийн боловсруулалт” гэх мэт хичээлүүдийн судалгааны ажил хийх зориулалт бүхий лаборатори;
- Лаборатори–5. Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лаборатори
Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лаборатори нь байгуулагдаад 32 жил болсон. Энд барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалт, үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлийн ангид БМҮ-ын тоног төхөөрөмжийн мэргэжлийн лекц, семинарын хичээл, лабораторын хичээлийг тус тус ордог.
- Лаборатори–6. Металл боловсруулах лаборатори
Машин үйлдвэрлэл болон механик инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнууд хичээлийн дагуу загвар бүтээлүүдийг бодитоор харж, туршиж, ашиглах боломжтой, эд ангийн ажлын зураг, төсөл тооцоог хийх зориулалт бүхий лаборатори;
- Лаборатори–9. Механик боловсруулалтын лаборатори
Инженерийн мэргэжлийн оюутнууд онолоор үзсэн мэдлэгээ бататгаж суурь машинууд дээр металл боловсруулахаас гадна дадлага, сургалт, судалгаа явуулах боломжтой, программын удирдлагатай токарь, фрезер /CNC/ суурь машинууд, мөн гар удирдлагатай токарь, фрезер, өрөм, харуулын суурь машинууд суурилагдсан лаборатори;
- Лаборатори–10. Механик боловсруулалтын лаборатори
Мэргэжлийн оюутнууд онолоор үзсэн мэдлэгээ бататгаж металл боловсруулахаас гадна дадлага, сургалт, туршилт явуулах боломжтой, багш оюутнуудын туршилтаар хийгдсэн бүтээлүүд байршуулсан лаборатори
Холбоо барих хаяг:
ДаТС-ын Инженерчлэлийн салбар
Вэб сайт: http://stda.edu.mn
Утас: 99184966, 99079208 Бизнесийн удирдлага /бакалавр/
99082141, 99026891 Эрчим хүч, уул уурхайн менежмент /бакалавр/
99375171 Санхүүгийн менежмент /магистр/


