2024-12-07
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЭРЧИМ ХҮЧ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР

 

 

  • 2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС болон ДаТС-ийн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Программ хангамж, Дулааны цахилгаан станц, Цахилгаан системийн автоматжуулалт, Цахилгаан систем, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлийн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй багуудыг нэгтгэн “Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар”-ыг байгуулан, салбарын эрхлэгчээр 2017-2021 оныг дуустал ахлах багш Ж. Бат-Эрдэнэ ажиллаж байгаад, 2022 оноос Б.Уянгасайхан (Ph.D) ажиллаж байна.
  • Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар нь бакалаврын түвшинд 3 хөтөлбөрийн 5 мэргэжлээр, магистрын түвшинд 3 мэргэжлээр өдөр болон цагийн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай инженер мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.
  • 2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар тус салбарт доктор багш 2, ахлах багш 3, багш 14, сургалтын мастер 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийн болон бизнесийн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагад бүрэн нийцсэн “сургалт–эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл”-ийн нэгдлийг хангасан инновацид тулгуурласан мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэн, дотоод болон гадаад улс орны түвшинд өрсөлдөхүйц чадвартай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэхэд бидний зорилго оршино.

  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийн чадавхыг бүрдүүлж Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Эрчим хүч, уул уурхайн компаниуд болон бизнесийн байгууллагуудад ажиллаж байгаа төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх богино хугацаатай сургалтууд зохион байгуулах
  • Инновацид тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэх
  • Мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр ЭШ-ний гэрээт ажлыг мэргэжлийн компаниудтай хамтарч гүйцэтгэх
  • Олон нийтийн харилцаагаа бэхжүүлж, гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар нь дотоод, гадаадын их дээд сургуулиуд, төрийн болон хувийн өмчийн байгууллагуудтай туршлага солилцох, сургалтын полигон, материаллаг баазыг бэхжүүлэх, ИТА нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, төсөл гэрээт ажлыг хамтран гүйцэтгэх, инженер технологийн боловсролыг чанаржуулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Үүнд:

  • KOICA ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага
  • Япон улсын сайн дурын JICA байгууллага
  • ОХУ-ын Новосибирскийн техникийн их сургууль, Иркутскийн техникийн их сургууль, Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Технологийн удирдлагын их сургууль
  • ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Геологи уул уурхайн сургууль
  • ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль
  • МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, Мэдээлэл зүйн тэнхим
  • Эрчим хүчний системийн харъяа үйлдвэрийн газрууд болох ТӨХК, ТӨУҮГ, ОНӨҮГ, ХК, ХХК-иуд
  • Дархан-Уул аймгийн Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консорциум
  • Дархан-Уул аймгийн банк санхүүгийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд
  • Мэдээллийн технологи, програм хангамжийн байгууллагууд
  • Үүрэн телефон, харилцаа холбооны байгууллагууд
  • Уул уурхайн үйлдвэрүүд болох ТӨХК, ТӨУҮГ, ОНӨҮГ, ХК, ХХК-иуд

ЭХМТС нь 2022-2023 оны хичээлийн жилд МСЭЛ ХХК-тай, 2023-2024 оны хичээлийн жилд Интерактив ХХК-тай, 2024-2025 оны хичээлийн жилд Нормаунт ХХК болон ДСЦТС ХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

 

Холбоо барих хаяг:

ДаТС-ын Эрчим хүч мэдээллийн технологийн салбар
Вэб сайт: http://stda.edu.mn
Утас:  7037-4735, 90923222, 96051056

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/