ШУТИС -ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль нь ШУТИС-ийн орон нутаг ганц бүрэлдэхүүн сургууль юм. Манай сургууль анх 1991 онд байгуулагдаж өдгөө 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль кампус хэлбэрээр хөгжсөн бөгөөд сургалтын зориулалтаар 5661м,кв ашигтай талбайтай 2 хичээлийн байр, саруулхан анги танхимуудтай, лабораторийн зориулалттай тусдаа корпустай, нэг удаа 430 уншигчдад үйлчлэх боломжтой уншлагын 4 танхим бүхий номын сан, спортын стандарт заал, гадаа талбайтай, 400 оюутан амьдрах болмжтой, тасаг бүрдээ ариун цэврийн өрөөтэй орон сууцны ижил нөхцөл бүхий дотуур байрны тав тухтай болон өндөр хурдны WIFI орчин бүрдсэн орчин үеийн шийдэл бүхий сургууль юм.