2024-10-10
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийг 1991 оны 2-р сард Дархан-Уул аймагт байгуулагдахад анхны тэнхим нь Ерөнхий эрдмийн тэнхим байсан ба энэ тэнхимээс улбаатай  Суурь шннжлэх ухааны тэнхимийг 2014 оны 8-р сард бүтцийн өөрчлөлтөөр Хүмүүнлэгийн ухааны профессорын баг, Байгалийн ухааны тэнхимийг тус тус нэгтгэн байгуулсан.

Өнөөдөр Суурь шинжлэх ухааны тэнхим нь дээд боловсролын салбарын хөгжлийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч, үр дүнд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлсэн, суурь шинжлэх ухааны сургалтаар оюутнаа төлөвшүүлдэг тэргүүний хамт олон байх зорилгын дор доктор (Ph.D.) Б.Сувд-Эрдэнээр удирдуулсан нийт 16 багш, 2 сургалтын мастертайгаар үйл ажиллагаа явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний 31.25% нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тус тэнхимийн багш нар боловсрол судлал, гадаад хэл судлал, хэл шинжлэл, математик, физик, техник, түүх, философи чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг. Тэнхимийн багш нар ерөнхий суурь ухааны 18 нэр төрлийн хичээлийг зааж, оюутан бүр бүтээлчээр ажиллахад нь шаардагдах мэдлэг, чадвар, технологи болон соёлыг үнэт зүйлсийг эзэмших таатай орчинг бий болгон хүртээмжтэй, чанартай, тогтвортой, үр ашигтай үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн сургалт хүмүүжлийн олон талт үйл ажиллагаа явуулахаас гадна “Боловсролын удирдлага, Боловсрол судлал” хөтөлбөрөөр магистрын сургалт явуулж боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Инженерийн боловсролын CDIO системийг бүрэн агуулгаар нь нэвтрүүлэх, багшлах боловсон хүчний бүрэлдэхүүний чанарыг сайжруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг чанартай үр өгөөжтэй болгох, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тэргүүлэх чиглэлийн дагуу хийж гүйцэтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Баклаврын түвшний оюутнуудын хөтөлбөрт тусгагдсан ерөнхий суурь ухааны хичээлүүдийг зааж, сургалтын үйл ажиллагаа явуулах
  • “Боловсрол судлал”, “Боловсролын удирдлага” хөтөлбөрөөр магистрын сургалт явуулж магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Төрийн болон бизнесийн байгуулагуудад богино хугацаатай модуль сургалт зохион байгуулах
  • Иновацид тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
  • Оюутны зөвлөлтэй хамтран оюутны хөгжил, төлөвшилтөнд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах, чиглүүлэх

Суурь шинжлэх ухааны тэнхимийн гадаад харилцаа өргөжин АНУ-ын ЭСЯ, Энх тайвны Корпус, БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны сургууль,  ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Технологийн их сургуультай хамтын ажиллагаатай төдийгүй дотооддоо БШУЯ-ны харьяа Боловсролын Хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, СЭЗДС, ШУТИС-ийн НБТ, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Гадаад хэлний сургууль, Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль,  Дархан-Уул аймгийн БСУГ болон ЕБС-иудтай тус тус байнгын харилцаатай ажилладаг.

Утас:  7037-4735, 99026141

Боловсролын удирдлага

Боловсрол судлал

СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Сургалтын орчин, бааз шаардагдах түвшинд хүрсэн хэдий ч орчин үетэй хөл нийлүүлэх сургалтын  орчинг байнга сургуулийн төсөв болон хамт олны санаачлагаар шинэчлэн сайжруулсаар ирсэн бөгөөд е- сургалт явагдах нөхцөл бүрдсэн хэлний лабораториас гадна техник хэрэгсэлээр тоноглогдсон анги танхимуудад интерактив хичээлүүдийг явуулахын зэрэгцээ цахим хичээл бэлтгэх мини студид багш нар хичээлээ бэлтгэн сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

 СУРГАЛТ СУДАЛГААНЫ КЛУБ, ДУГУЙЛАН

    1. Кэйс судалгааны клуб
    2. Залуу физикч дугуйлан
    3. GREEN SCHOOL клуб
    4. English club
    5. Тамирчин клуб

СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУД

Холбоо барих хаяг:

ДаТС-ын Суурь шинжлэх ухааны тэнхим

Вэб сайт: http://stda.edu.mn

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/