ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн
Номын сангийн танилцуулга
ДаТС-ийн номын сан нь анх 1991 онд 1 уншлагын танхим 5200 орчим номтой үүсгэн байгуулагдсан.
Өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээндээ Шинжлэх Ухаан Технологийн Төв номын Сангийн үлгэрчилсэн дүрэм, сургуулийнхаа дотоод дүрмийг үндэслэн өөрийн номын сангийн дүрэм, номын сангаар үйлчлүүлэх журмыг боловсруулан батлуулж, мөрдөн ажилладаг.
Номын сангийн фондод барилга, барилгын материал, нийгэм улс төр, эрчим хүч, уул уурхай, цахилгаан дулаан, хүнс, машин үйлдвэрлэлийн гэх мэт мэргэжлийн ном, сурах бичиг зонхилдог онцлогтой.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАРААХ НЭГЖҮҮДТЭЙ. Үүнд:
- ҮНДСЭН ФОНД:
- УНШЛАГЫН ТАНХИМ-1
- УНШЛАГЫН ТАНХИМ-2
- ОЮУТНЫ БАЙРНЫ НОМЫН САН
- ЧӨЛӨӨТ СОНГОЛТТОЙ УНШЛАГЫН ТАНХИМ
- БИЕ ДААЛТЫН ӨРӨӨНҮҮД
Үндсэн фонд нь:
Байршил: 1-р давхар
Фондын бүтэц: Нийт номын сан хөмрөг байрладаг тул үндсэн фондоор гэрээр ном үйлчилгээ үзүүлж байна.
Номын санч: М.Нарантуяа
Утас: 99048307
Уншлагын танхим №1
Байршил: 2-р давхар
Суудлын тоо: 110
Фондын бүтэц: Барилга, хүнс, металлург, машин үйлдвэрлэл, эдийн
засаг, компьютер зэрэг мэргэжлийн сурах бичгээр үйлчилдэг
Номын санч: Б.Чимэдсүрэн
Утас: 99915818
БСШУЯ-ны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төсөл-өөр 2020 онд нээж тохижуулсан
Уншлагын танхим №2
Байршил: 3-р давхар
Суудлын тоо: 150
Фондын бүтэц: Ерөнхий эрдэм, Монгол улсын хуулиуд, мэргэжлийн сэтгүүл, судалгааны зарим материалууд, түүх, нийгмийн шинжлэх ухааны ном, англи, орос хэлний сурах бичгээр үйлчилгээ явуулж байна.
Номын санч: Д.Цэнд-Аюуш
Утас: 88542172
Бие даалтын өрөөнүүд:
Оюутан ганцаараа болон багаар ажиллах, курсын төсөл, дипломын төсөл хийх, зураг зурах зэрэг тав тухтай орчин бүрдсэн.
Чөлөөт сонголттой уншлагын танхим:
БСШУЯ-ны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төсөл-өөр 2017 онд чөлөөт сонголттой уншлагын танхимыг нээж тохижуулсан
Номын сан нь сурах бичиг олгож үйлчлэхээс гадна шинээр ирсэн ном, сурах бичгийг суртачлах, тойм мэдээлэл хийх, шинэ номын болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, шилдэг уншигч шалгаруулах, зохиогч уншигчдын уулзалт зохиох зэрэг ажлуудыг төлөвлөгөөнд тусган зохион байгуулдаг.
Ном сурах бичгийн журам
Ном хэвлэл, сурах бичиг хэвлүүлэхэд тавигдах шаардлага
Сурах бичиг хэвлүүлэхэд гарын үсэг зуруулах
Электрон катологоос номын хайлт хийх
Ном,сурах бичгийн стандарт