ЦАХИЛГААН СИСТЕМИЙН АВТОМАТЖУУЛАЛТ /ХӨТӨЛБӨР/

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Цахилгаан эрчим хүчний систем болон аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, барилгын салбарын үсрэнгүй хөгжлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад реле хамгаалалт, автоматик, хяналт-удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн элементүүдийн сонголтыг зөв хийж оновчтой ажиллагааг дээшлүүлэх, дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийн программыг боловсронгуй болгох, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа туршилтын өндөр чадвартай инженер бэлтгэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД
- Хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь цахилгааны инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна.
- Төгсөгч нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.
- Ухаалаг удирдлагын систем, автоматжуулалт, реле хамгаалалт автоматикийн инженерийн ажлын байранд янз бүрийн түвшний хүмүүсээс бүрдсэн багтай хамтран ажиллах, харилцааны соёлтой, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй хувь хүн болон төлөвшсөн байна. Үйлдвэрийн газар болон нийгмийн холбогдох салбарт цахилгааны инженер болон реле хамгаалалт, автоматик инженерийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, зохион бүтээж гаргах, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, программчлалын хэл, цахилгаан систем, реле хамгаалалт, хяналт удирдлагын систем, IoT, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ ГОЛ АЖЛЫН БАЙРУУД.
Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн улсын болон хувийн байгууллага, компаниудад ухаалаг удирдлагын систем, автоматжуулалт, реле хамгаалалт автоматикийн инженер, хэмжилт мэдээллийн системийн инженер, эрчим хүчний системийн программ хангамжийн инженер, диспетчер инженер, үйлдвэрлэлийн технологийн процессын автоматикийн инженерээр олон салбарт хөрвөх чадвартайгаар ажиллах, эрчим хүчний салбарт судалгаа, төсөл, хөгжүүлэлт хийх, тооцооны инженерээр ажиллах, ахисан түвшинд суралцах, хөнгөн болон хүнд, уул уурхайн үйлдвэрүүдэд автоматжуулалтын инженерээр ажиллана.
СУРГАЛТ ЯВУУЛАХ ХЭЛБЭР, СУРАЛЦАХ ХУГАЦАА
БАКАЛАВР-D071304
Бакалавр
- Өдөр – 4 жил
- Цагийн (Эчнээ) 2-2.5 жил
- 30+ ХӨТӨЛБӨР -4 жил
(ЭЕШ-гүй элсэх, 3-с дээш жил ажилласан 30-с дээш насны бүрэн дунд боловсролтой иргэн)
- Шууд элсэгч (техникч, бакалаврын дипломтой иргэн)
ТУС ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОСНООР ГАДААД БОЛОН ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ.
- Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
- Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
- ШУТИС ДаТС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
- ШУТИС-ийн Ректорын нэрэмжит элсэгч оюутны тэтгэлэг
- ШУТИС-ийн шилдэг төгсөгч Ректорын нэрэмжит шагнал
- Тайван улсын засгийн газрын тэтгэлэг
- Сумитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг
- Мицибүши корпорацийн нэрэмжит тэтгэлэг
- POSCO TJ PARK сангийн тэтгэлэг
- Оюу толгой нэрэмжит тэтгэлэг
- Голомт банкны тэтгэлэг
- Санко группын тэтгэлэг
- ЗОРИГ сангийн тэтгэлэг
- ХААН банкны тэтгэлэг
- ТЭСО групп НЭГ ТЭРБУМ төгрөгийн тэтгэлэг
- “Япон-Монголын Сасакава” тэтгэлэг
- Засгийн газрын боловсролын зээлийн сангаас ШУТИС-д суралцагчдад олгох буцалтгүй болон эрэлттэй мэргэжлийн хөнгөлттэй зээл
- Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг
- “Тоёото Сэйлс Монголия” ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг
- “Бөөрөлжүүт” ЦС-ийн нэрэмжит тэтгэлэг
- М-Си-Эс групп “Оюутны тэтгэлэг хөтөлбөр”
ЭЛСЭГЧ ТА МАТЕМАТИК, ФИЗИК, НИЙГЭМ СУДЛАЛ, АНГЛИ ХЭЛ ХИЧЭЭЛҮҮДИЙН ШАЛГАЛТ ӨГЧ АЛЬ НЭГ ХИЧЭЭЛЭЭР 430 ОНООНООС ДЭЭШ АВСАН ТОХИОЛДОЛД ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ.
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ


