2026-03-25
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

Ахлах сургуулийн эрхэм зорилго: Зөв харилцаа хандлагатай, өв соёлоо дээдэлсэн, бие даан суралцах чадвартай Монгол иргэн төлөвшүүлэх

 

Ахлах сургууль нь 1991 оноос  хойш  одоог хүртэл 35 жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай  явуулж байна. Ерөнхий эрдмийн тэнхимээс санаачлан ТИС-ийн захирлын 1991 оны 133-р тушаал,  Дархан хотын Боловсролын хэлтсийн даргын тушаалыг үндэслэн Дархан хот дахь салбар сургуулийн дэргэд  хоёр жилийн сургалттай лицей салбарыг байгуулж 19 сурагч элсүүлж 1993 онд анхны төгсөлтөө  хийж байв.

Математик, физик, химийн төрөлжсөн / хуучнаар гүнзгийрүүлсэн/ сургалттай лицей сургууль сургалт явуулсны үр дүнд 883 сурагч төгссөнөөс бүгд гадаад, дотоодын их дээд сургуульд 100% элсэн суралцаж байна. Тус ахлах сургууль нь  ЭШ-ийн дундаж оноогоор Дархан-Уул аймагтаа тогтмол өндөр  амжилттай үзүүлдэг бөгөөд 2010, 2013, 2016, 2022, 2025 онуудад элсэлтийн шалгалтын дундаж оноогоороо Дархан-Уул аймагтаа тэргүүлжээ. Мөн 2019 онд чанарын үнэлгээгээр  Монгол улсын шилдэг 20 сургууль, 2025 онд ЭШ-ийн дундаж оноогоороо улсын шилдэг 60 сургуулийн 23-т тус тус эрэмбэлэгдэж, аймаг, бүс, улс, олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлсэн амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Алсын хараа: Чанартай боловсрол, чадварлаг хамт олон

Сургуулийн сургалтын үйл ажиллагааны онцлог

  • Сургуулийн үйл ажиллагааг хамтын менежментийн системээр удирддаг
  • Багшийн хөгжил, тогтвортой ажиллах боломжийг дэмжсэн тогтвортой бодлоготой
  • Эцэг эх-багш-сурагч гурвалсан холбоог дэмжин ажилладаг
  • Хүүхэд бүрт ээлтэй харилцааг дээдэлсэн хамтын ажиллагааны орчин бүрдүүлсэн
  • Их сургуулийг түшиглэсэн орчин үеийн лабораториудтай
  • Математик, физик, химийн гүнзгийрүүлсэн сургалттай
  • Англи хэлний олон улсын шалгалтуудын стандартад баримжаалсан тусгай хөтөлбөртэй, мэргэжлийн гадаад багштай

Амжилт 

  • Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилготой “БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ-2019” судалгаагаар улсын хэмжээнд III байрт шалгарлаа.
  •  ЭЕШ-ийн дундаж оноогоор 2010, 2013, 2016 онуудад улсын шилдэг 20 сургуульд шалгарсан.
  • 2017 онд Дархан-Уул аймгийн Боловсрол соёл, шинжлэх ухаан,спортын салбарын оны тэргүүний шагнал болох “Эрдмийн лавай” шагналаар шагнагдсан.
  • 2017 онд АНУ-ын элчин сайдын яамнаас зарласан Student for service төсөлд 11-р ангийн сурагчдын баг шалгарч 1000$ санхүүжилтээр дохионы хэл сурах гар утасны хөтөчийг бүтээсэн. 
  • 2017 онд ШУТИС-ийн Дарханы Технологийн сургуулийн оны “Шилдэг хамт олон”-оор шалгарсан.
  • 2018 онд Дархан-Уул аймгийн БСУГ-аас 3 үе шаттай зохион байгуулсан багш нарыг индексжүүлэх шалгалтын үнэлгээгээр Матемтикийн багш Т.Оюунцэцэг, физикийн багш З.Лхамхүү нар аймгийн ТОП багшаар шалгарсан. 
  • 2019 онд Learning Enterprise олон улсын сайн дурын байгууллагатай хамтран орон нутгийн 180 сурагчдад үнэ төлбөргүй англи хэлний нэг сарын сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Сүүлийн 5 жилд сургуулийн хэмжээнд тогтмол хийж, хэрэгжүүлсэн шинэ санаачлага 

7 хоног бүр сургууль дээр явагдсан ажлаа дүгнэж “Баярлалаа” үйл ажиллагааг зохион байгуулж, шилдэг байсан, шагнал авсан, ахиж дэвшсэн сурагчиддаа талархал илэрхийлж хэвшсэн.

Лицей салбарын түүхэн товчоон

Ерөнхий эрдмийн тэнхимээс санаачлан ТИС-ийн захирлын 1992 оны 133-р тушаал, Дархан хотын Боловсролын хэлтсийн даргын тушаалыг үндэслэн Дархан хот дахь салбар сургуулийн дэргэд хоёр жилийн сургалттай лицей салбарыг байгуулж 19 сурагч элсүүлж 1993 онд анхны төгсөлтөө хийж байв. 

2019 оноос БСШУСЯ-ны гаргасан шийдвэрээр ШУТИС-ийн ДаТС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Лицей салбарын үе үеийн эрхлэгч, сургалтын менежерүүд:

  • Доктор, дэд профессор П.Эрдэнэбат
  • Улсын тэргүүний бүтээлч багш Ж.Зандаргомий
  • Доктор, профессор М.Гонгор
  • Доктор, профессор Б.Батгэрэл
  • Хэл шинжлэлийн ухааны магистр Д.Чулуунтөмөр
  • Математикийн багш, Магистр Т.Оюунцэцэг
  • Доктор Мянган
  • Математикийн багш, Магистр М.Ган-Эрдэнэ

Үе үеийн төгсөгчдийн анги удирдсан багш нарыг он дарааллаар нь жагсаавал:

д/д

Төгсөлт хийсэн он

Анги удирдсан багшийн нэр

Төгсөгчдийн тоо

1.       

1993

Б.Батгэрэл

18

2.       

1994

Д. Энхцэцэг

21

3.       

1995

Ж.Зандаргомий

20

4.       

1996

П.Эрдэнэбат

23

5.       

1997

Ж.Зандаргомий

26

6.       

1998

Д.Оюунтуяа

26

7.       

1999

Ж.Зандаргомий

25

8.       

2000

Д.Оюунтуяа

24

9.       

2002

Д.Оюунтуяа

30

10.   

2003

Ж.Зандаргомий

33

11.   

2004

Д.Оюунтуяа

35

12.   

2005

Ж.Зандаргомий

35

13.   

2006

М.Дэлгэрмаа

38

14.   

2007

Т.Сарантуяа

24

15.   

2008

Т.Оюунцэцэг

31

16.   

2009

Ц.Рэнцэнханд

25

17.   

2010

Д.Чулуунтөмөр

23

18.   

2011

Т.Оюунцэцэг

24

19.   

2012

Д.Чулуунтөмөр

26

20.   

2013

Г.Алимаа

24

21.   

2014

Т.Оюунцэцэг

25

22.   

2015

Ж.Эрдэнэчимэг

15

23.   

2016

Х.Хишигжаргал

26

24.   

2017

Д.Чулуунтөмөр

17

25.   

2018

Т.Оюунцэцэг

35

26.   

2020

Х.Хишигжаргал

19

27.   

2021

О.Баярхүү

37

28.   

2022

З.Лхамхүү

33

29.   

2023

Т.Оюунцэцэг

22

М.Ган-Эрдэнэ

17

Д.Баяржаргал

17

30.   

2024

Х.Хишигжаргал

22

Б.Эрдэнэсүрэн

16

31.   

2025

З.Лхамхүү

26

Ц.Болор-Од

25

  • 2023 онд 6 сурагч SAT олон улсын шалгалт өгч 800 оноогоор дүйцүүлсэн.
  • 2014 оноос хойш хөгжингүй орнуудын ЗГ-ын тэтгэлэгээр болон хувийн зардлаараа 50 гаруй сурагч Австрали, Япон, АНУ, Герман, Турк, Унгар, Польш, Хятад, ОХУ, Тайвань, Япон, Солонгос зэрэг улсуудад суралцаж байна.

2025-2026 оны хичээлийн жилд үндсэн багш 8, гэрээт багш 4, сургалтын менежер 1, хичээл зохицуулагч 1  гэсэн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Сургалтын менежер Математикийн заах аргач зэрэгтэй багш М.Ган-Эрдэнэ
  • 2009 онд МУИС-ийг математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн.
  • Ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа.
  • Заах аргач зэрэгтэй
  • Ахлах багш тэмдэг, багшийн алдар медальтай.
  • Улсын төрөлжсөн олимпиадын II даваанд Математикийн хичээлээр алт, мөнгө, хүрэл медаль,
  • Мэдээллийн технологийн олимпиадаар мөнгө, хүрэл медаль

Боловсролын Тэргүүний ажилтан Тэргүүлэх зэрэгтэй багш Т.Оюунцэцэг
  • Математикийн багшаар 23 жил ажиллаж байгаагаас тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна.
  • Ховдын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын ухааны магистр зэрэгтэй.
  • 2018 онд БНЭУ-д англи хэлний ахисан шатны сургалтанд хамрагдсан.
  • Тэргүүлэх зэрэгтэй.
  • Боловсролын яамны жуух, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.
  • 2016,2017 оны ДаТС-ийн шилдэг багш
  • Улсын Математикийн II давааны мөнгөн медаль,
  • АНУ-н ЗГ-н Fullbright хөтөлбөрт хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн,
  • Энэтхэг Улсын ЗГ-н тэтгэлэгээр мэргэжил дээшлүүлсэн
  • Аймгийн багш нарын “Математик сонин ” нэрэмжит олимпиадын 2 удаагийн алтан медаль

 Физикийн багш тэргүүлэх зэрэгтэй багш З.Лхамхүү
  • МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн.
  • 1998 оноос эхлэн физикийн багшаар ажиллаж байгаа.
  • Тэргүүлэх зэрэгтэй.
  • Боловсролын яамны жуух , Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.
  • 2019 оны ДаТС-ийн шилдэг багш
  • Аймгийн Физикийн олимпиадад 1 мөнгө 2 хүрэл
 
 

Монгол хэл, уран зохиолын заах аргач зэрэгтэй багш Х. Хишигжаргал
  • МУБИС –ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, хэл шинжлэлийн ухааны магистр.
  • Монгол хэл, бичиг уран зохиолын багшаар 2008 оноос эхлэн ажиллаж байгаа.
  • Заах аргач зэрэгтэй.
  • Багшийн алдар медальтай.
  • ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуульд монгол хэл, бичгийн сургалтанд хамрагдсан.
  • 2024 оны Монгол хэлний ЭЕШ-ын дундаж оноогоор аймагтаа I байр,
  • 2025 оны МХБШ-д бэлтгэсэн сурагч 800 оноо,
  • 2023 оны улсын төрөлжсөн монгол хэлний олимпиадын II даваанд алт
  • 2024 оны төрөлжсөн олимпиадын II даваанд мөнгөн медаль
  • 2025 оны улсын төрөлжсөн олимпиадад 2 хүрэл медаль
  • 2025 онд “Алтан үсгийн баяр” үндэсний бичгийн олимпиадаас 1 мөнгө, 1 хүрэл медаль
 
Англи хэлний багш Б.Эрдэнэсүрэн
  • 2011 онд МУИС-ийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн.
  • 2011 оноос англи хэлний багшаар ажиллаж байгаа. 2017 оноос лицей сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна.
  • Англи хэлний заах арга зүйн EXCEL хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн.
  • 2018-2019 онд Англи хэлний багш нарын дунд явуулсан 1 жилийн Excel хөтөлбөрт хамрагдаж Шилдэг багш
  • 2022-2023 онд БСШУ яам Боловсролын хүрээлэнгээс бүх нийтийн англи хэлийг дэмжих зорилгоор Welcome хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
  • 2024-2025 оны хичээлийн жилд Англи хэлний багш нарын BEYOND хөтөлбөрийн хамгийн өндөр оноотой төгсөгч
  • 2025 онд Англи хэлний багш нарын олимпиадад III байр

 

Аймгийн тэргүүний ажилтан Заах аргач багш Ц.Болор-Од

  • 2023он, 2024он, 2025онд ЭЕШ-аар аймагтаа I байр
  • 2024он, 2025 онд гүйцэтгэлийн үнэлгээний дундаж дүнгээр аймагтаа I байр

 

АБ Тэргүүний ажилтан Тэргүүлэх зэрэгтэй багш М.Дэлгэрмаа

  • Бэлтгэсэн сурагч улсын төрөлжсөн олимпиадад мөнгөн медаль

 

 

Боловсролын Тэргүүний ажилтан Тэргүүлэх зэрэгтэй багш Д.Баяржаргал

  • 2023он, 2024он, 2025онд ЭЕШ-аар аймагтаа I байр
  • Улсын төрөлжсөн олимпиадын II даваанд бэлтгэсэн сурагчид хүрэл, мөнгөн медальтай

 

 

 

 

 

Б. Сүнжидмаа

  • 2025 оны Улсын англи хэлний II даваанд бэлтгэсэн сурагчид 2 хүрэл медаль

 

 

 

 

 

Б. Цэвэлмаа

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/