2024-10-10
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

УУЛ УУРХАЙН МАШИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР /мэргэжил/

 Мэргэжлийн танилцуулга

Уул уурхайн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, зохион бүтээх, машины найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээний ажлыг төлөвлөх чадвартай олон улсад өрсөлдөхүйц мэргэжилтэн болно.

 Сургалт явуулах хэлбэр

Бакалавр: Өдөр /3.5-4 жил/

Эчнээ /2.0-2.5 жил/

Эзэмших мэдлэг, ур чадвар хандлага

Төгсөгч нь ёс зүй, харилцааны соёл, багаар ажиллах чадвартай, үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, “энтрепренёр” байхын тулд дараах мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байна.

  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн техникийн бодит байдалд үндэслэн тэдгээрийн засвар үйлчилгээг оновчтойгоор төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавих, засварын ажлын менежментийг уян хатан зохион байгуулах, байгууллагын техникийн бодлого боловсруулах хэмжээнд хүрсэн байна.
  • Олборлох, боловсруулах технологи, ажлын нөхцөлтэй уялдуулан машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн хийцийн элементүүдийг төлөвлөх, зохион бүтээх, технологийн болон ашиглалтын тооцоо хийх, эд анги, агрегат, зангилгааг тооцож, сонгох чадвартай байна.
  • Ашиглалтын үе шатанд найдвартай ажиллагааны түвшинг үнэлэх, дээшлүүлэх арга зам боловсруулах, машин, тоног төхөөрөмжийн техникийн байдалд дүгнэлт гаргах чадвартай болсон байна.

Ажлын байрны чиглэл, албан тушаал

Механик инженер хөтөлбөрийн уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөгчид нь улсын болон хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн олборлох, боловсруулах салбарт; гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмжийн дистрибьютор компаниуд, засвар, сервис үйлчилгээ үзүүлэгч компани, төсөл, судалгааны газар, төрийн байгууллагад доорхи ажлын байранд ажиллахаас гадна өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.

  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн машины оношилгооны инженер, засварын ажлын төлөвлөлтийн инженер найдвартай ажиллагаа хариуцсан инженер
  • Ашиглалтын механик инженер
  • Сэлбэг хариуцсан мэргэжилтэн, баталгаат засварын мэргэжилтэн

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага

Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, Энержи ресурс зэрэг манай томоохон үйлдвэрүүдийг багтаасан уул уурхайн салбар нь 2017 оны байдлаар дотоодын нийт бүтээщэхүүний 24.2%, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрийн 70.1%-ийг эзэлж байгаа монгол улсын тулгуур салбарын нэг. Уг салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 753 компани байгаа ба ашиглалт болон хайгуулын нийт 3189 тусгай зөвшөөрөлтэйгөөс харахад энэ мэргэжлийн цаашдын эрэлт хэрэгцээг бүрэн тодорхойлно. Уул уурхайн салбарт ажиллагсдын цалин улсын дунджаас 3-5 дахин их байгааг улсын статистикийн мэдээ баримт харуулдаг.

Багшлах боловсон хүчин

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олны хувьд олон жилийн туршлагатай, багаар ажиллах чадвар, эрдмийн потенциал өндөртэй хамт олон болж төлөвшиж чадсан. Бакалавр, магистрын сургалт эрхлэх нийтлэг журмын шаардлагыг бүрэн хангаж 4 доктор /1 профессор, 2 дэд профессор/, 3 ахлах багш /магистр/, 2 багш /магистр/, 2 сургалтын мастер гэсэн нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/