2026-02-17
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ

/ХӨТӨЛБӨР/

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Эрчим хүчний салбарын гол эх үүсвэр болсон дулааны цахилгаан станц, дулааны станцуудын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийг техник эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай ашиглах, тэдгээрийн ашиглалтын ажиллагааг дээшлүүлэх, дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийг тооцоолон боловсруулах, төлөвлөх, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа, туршилтын зохих дадал, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД

  1. Хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь дулааны инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна.
  2. Төгсөгч нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.
  3. Дулааны цахилгаан станцын инженерчлэл мэргэжлийн төгсөгч нь сүүлийн жилүүдэд олон тооны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих болсонтой холбоотойгоор багаар хамтран ажиллах, олон түвшиний, соёл ёс заншилтай хүмүүстэй харьцах харилцааны соёлтой, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй хувь хүн болон төлөвшсөн байна. Эрчим хүчний салбарт Дулааны цахилгаан станцын инженерчлэл нь хариуцах ажлын хүрээнд дулааны цахилгаан станц, дулааны станцуудын үндсэн ба туслах тоногололуудын ашиглалтын үр ашгийг тооцоолон төлөвлөх, инженерийн шийдэл гаргах, хэрэгжүүлэх чадвартай, орчин үеийн програм хангамжийг ашиглан судалгаа хийх, үнэлэлт өгөх ур чадвартай, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ ГОЛ АЖЛЫН БАЙРУУД.

ЭХЯ, Төрийн ба хувийн хэвшлийн ДЦС, ДС-ууд, Аймгуудын ЭХЗЗөвлөл, УБДС болон аймгуудын дулааны шугам сүлжээ, Орон нутгийн халаалтын зуухны газрууд, Эрчим хүчний барилга угсралт, Дулааны шугам сүлжээний угсралтын компаниуд, Гадаад, дотоодын төслүүдэд

  • ДЦС-ын горим ажиллагаа ба удирдлагын хяналтын диспетчер инженер
  • Эрчим хүчний системийн үйлдвэр, аж ахуйн газруудад инженер, техникийн ажилтан
  • ДЦС-ын горим, тооцооны инженер
  • ДЦС-ын дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт, туршилт, тохируулгын инженер
  • ДЦС-ын дулааны тоног төхөөрөмжийн угсралт, засварын инженер
  • ДЦС-ын төлөвлөлт, зураг төслийн инженер
  • Хими-ус бэлтгэлийн инженер
  • Эрчим хүчний агентлагуудад зөвлөх
  • Дулааны шугам сүлжээнд дулааны инженер
  • Бүх албан байгууллагад дулааны инженер

СУРГАЛТ ЯВУУЛАХ ХЭЛБЭР

БАКАЛАВР- D071303

МАГИСТР- E071303

Бакалавр

  • Өдөр – 4 жил
  • Цагийн (Эчнээ) 2-2.5 жил
  • 30+ ХӨТӨЛБӨР -4 жил

(ЭЕШ-гүй элсэх, 3-с дээш жил ажилласан 30-с дээш насны бүрэн дунд боловсролтой иргэн)

  • Шууд элсэгч (техникч, бакалаврын дипломтой иргэн)

Магистр

  • Танхим-онлайн 1-1.5 жил

ТУС ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОСНООР ГАДААД БОЛОН ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ.

  • Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • ШУТИС ДаТС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
  • ШУТИС-ийн Ректорын нэрэмжит элсэгч оюутны тэтгэлэг
  • ШУТИС-ийн шилдэг төгсөгч Ректорын нэрэмжит шагнал
  • Тайван улсын засгийн газрын тэтгэлэг
  • Сумитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг
  • Мицибүши корпорацийн нэрэмжит тэтгэлэг
  • POSCO TJ PARK сангийн тэтгэлэг
  • Оюу толгой нэрэмжит тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • Санко группын тэтгэлэг
  • ЗОРИГ сангийн тэтгэлэг
  • ХААН банкны тэтгэлэг
  • ТЭСО групп НЭГ ТЭРБУМ төгрөгийн тэтгэлэг
  • “Япон-Монголын Сасакава” тэтгэлэг
  • Засгийн газрын боловсролын зээлийн сангаас ШУТИС-д суралцагчдад олгох буцалтгүй болон эрэлттэй мэргэжлийн хөнгөлттэй зээл
  • Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг
  • “Тоёото Сэйлс Монголия” ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг
  • “Бөөрөлжүүт” ЦС-ийн нэрэмжит тэтгэлэг
  • М-Си-Эс групп “Оюутны тэтгэлэг хөтөлбөр”

ЭЛСЭГЧ ТА МАТЕМАТИК, ФИЗИК, АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ ХИЧЭЭЛҮҮДИЙН ШАЛГАЛТ ӨГЧ АЛЬ НЭГ ХИЧЭЭЛЭЭР 430 ОНООНООС ДЭЭШ АВСАН ТОХИОЛДОЛД ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ.

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/