
Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт /мэргэжил/
Мэргэжлийн тодорхойлолт
Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын механик инженер нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрүүд /бетон, төмөр бетон, хөнгөн бетон бүтээц, эдлэл, цемент, иохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шилэн хөвөн, керамикийн эдлэл, шавар тоосго, хавтанцар, керамзит, дээврийн болон шалны хавтанцарууд, дуу, дулаан, ус тусгаарлах материалын/, уулын машин төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, зохион бүтээлтийн инженерийн төслүүдийг аюулгүй, үр ашигтай хямд төсөр байлгах үүднээс барилга угсралт, машин механизм, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн бүрдэл хэсгийг суурилуулах, ашиглалт, засвар үйлчилгээ, зохион бүтээлтийн ажлууд, үйлдвэрлэлийн график, ажлын шат дарааллыг төлөвлөж, зохион байгуулах, үйлдвэрийн ажиллагааг зохицуулах хөтөлбөр бий болгож, үр ашгийн өртөг зардал, аюулгүй байдлын үнэлгээ хийх, хяналт тавих, зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ.
Индекс: 071506
Суралцах хугацаа: Бакалавр 4 жил, Магистр 2-2.5 жил
Мэргэжлийн онцлог
- Судалгааны шаардлагатай статистик материалыг цуглуулах, дүн шинжилгээ хийх мэдлэг эзэмшиж, хэрэглээний программ ашиглан үр дүн боловсруулах чадвар эзэмшинэ.
- Барилга, замын салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх, сайжруулах, төслөх чадвар эзэмшинэ.
- Механик тоног төхөөрөмжийг засварлах, тохиргоо хийх, сэлбэг материалын захиалга хийх, үйлдвэр дээр тоног төхөөрөмжийн ашиглалтыг зохион байгуулах, төлөвлөх, удирдах чадвар эзэмшинэ.
- Механик инженерийн тооцооны орчин үеийн арга, аргачлалыг судлах, эзэмших, ашиглах чадвар олгоно.
Төгсөгчдийн ажлын байрны чиглэл
- Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалтын механик инженер
- Замын бүтээн байгуулалтын ажлын тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
- Материалыг бутлах, нунтаглах, шигших, зөөвөрлөх төхөөрөмжийн механик инженер
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тоног төхөөрөмжийг төслөх мэргэжлийн багш
- Их дээд сургууль, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, төслөх байгууллагад багш, судлаач
- Мэргэжлийн хяналтын төрийн байгууллагад өргөх тээвэрлэх машин, хүнд механизмын хяналтын байцаагч, мэргэжилтэн
- Тоног төхөөрөмжийн худалдааны байгууллагад захиалгын мэргэжилтэн
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр, барилга болон зам байгуулалтын салбарын ажил үйлчилгээ хүрээгээ тэлж байхад хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг нь үйлдвэрлэлийн механикжуулалтын инженер юм.
Элсэгчдэд тавигдах шаардлага
- Босго оноо: 430+
- Суурь хичээл: Математик, Физик, Хими, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг
- Дагалдах хичээл: Математик, Физик, Хими, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг, Газарзүй, Монголын түүх, Монгол хэл, Биологи
Дэлгэрэнгүй мэдээлэл
- ШУТИС: https://must.edu.mn/mn/
- ДаТС: http://stda.edu.mn/elselt/


