ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ, КОНДИЦИОНЕР
Мэргэжлийн ур чадвар
- Барилгын дулааны болон агаарын горимыг тодорхойлох, тохируулах.
- Барилгын халаалт, агаар сэлгэлт ба кондиционерийн системийн тооцоо хийх, зураг төсөл зохиох.
- Халаалт, агаар сэлгэлт ба кондиционерийн системийн хийц, элемент, тоног төхөөрөмжийн угсралт хийх болон ашиглалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх.
- Барилга байгууламжийн гадна дулаан хангамжийн шугам сүлжээний тооцоо хийх болон ашиглалт, засвар, угсралтыг гүйцэтгэх.
- Инженерийн програм дээр ажиллах, мэргэжлийн гадаад хэлээр харьцах.
- Харилцааны болон багаар ажиллах чадваруудыг тус тус эзэмшинэ.
Та энэ мэргэжлийг эзэмшсэнээр дараах салбарт ажиллах боломжтой
- Төрийн захиргааны байгууллагад инженерийн шугам сүлжээний хяналт хариуцсан мэргэжилтэн.
- Барилга угсралтын байгууллагад халаалт, агаар сэлгэлт, сантехникийн инженер.
- Барилгын зураг төслийн байгууллагад халаалт, агаар сэлгэлтийн зургийн инженер.
- Дулааны шугам сүлжээний байгууллагад угсралт, ашиглалтын инженер.(хот, бүх аймгийн төвүүдэд)
- Ус сувгийн байгууллагад угсралт, ашиглалтын инженер. (хот, бүх аймгийн төвүүдэд)
- Орон сууц ашиглалтын байгууллагад угсралт, ашиглалтын инженер.
- Бүх үйлдвэр, аж ахуй, албан газрын сантехникийн инженер.
- Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвд багш
- Мэргэжлийн болон Их дээд сургуульд мэргэжлийн багш зэрэг чиглэлээр ажиллана.
Багшлах боловсон хүчин
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олны хувьд олон жилийн туршлагатай, багаар ажиллах чадвар, эрдмийн потенциал өндөртэй хамт олон болж төлөвшиж чадсан. Бакалаврын сургалт эрхлэх нийтлэг журмын шаардлагыг бүрэн хангаж Доктор дэд профессор 1, ахлах багш 1 /магистр/, багш /магистр/ 4 гэсэн нийт үндсэн мэргэжлийн 6 хүний бүрэлдэхүүнтэй, бусад мэргэжлийн суурь, ерөнхий эрдмийн багш нартайгаар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сургалт явуулах хэлбэр
Бакалавр:
ӨДӨР 4 жил
Та манай сургуулийг сонгосноор гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой
- Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
- Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
- ШУТИС ДаТС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
- ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг
- ШУТИС-ийн шилдэг төгсөгч Ректорын нэрэмжит шагнал
- Тайван улсын засгийн газрын тэтгэлэг
- Сумитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг
- Мицибүши корпорацийн нэрэмжит тэтгэлэг
- POSCO TJ PARK сангийн тэтгэлэг
- Оюу толгой тэтгэлэг
- Голомт банкны тэтгэлэг
- Санко группын тэтгэлэг
- ЗОРИГ сангийн тэтгэлэг
- ХААН банкны тэтгэлэг
ЭЛСЭГЧ ТА МАТЕМАТИК, ФИЗИК, НИЙГЭМ, АНГЛИ ХЭЛ ХИЧЭЭЛҮҮДИЙН ШАЛГАЛТ ӨГЧ АЛЬ НЭГ ХИЧЭЭЛЭЭР 400 ОНООНООС ДЭЭШ АВСАН ТОХИОЛДОЛД ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ.
Вэб хаяг: http://localhost/dats/
Холбоо барих утас: 7037-4735, 9940-9283, 9910-7607, 9909-8158, 9906-8067