
МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ (мэргэжил)
Мэргэжлийн тодорхойлолт
Металлургийн инженер нь метал болон тэдгээрийн хайлшийн шинж чанар, үйлдвэрлэл, боловсруулалт, хэрэглээг судалж, хөгжүүлдэг мэргэжилтэн юм. Металлургийн инженер нь хүдрээс металл гарган авах, металлыг цэвэршүүлэх, хайлш бэлтгэх, тэдгээрийг төрөл бүрийн хэлбэрт оруулах, түүнчлэн металлын бат бөх, зэврэлтэнд тэсвэрлэлт зэрэг шинж чанарыг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хянах үүрэгтэй.
Индекс: 071502
Суралцах хугацаа: Бакалавр 4 жил, Магистр 2–2.5 жил
Мэргэжлийн онцлог
- Хүдэр боловсруулах, металл хайлуулах, цутгах болон даралтаар боловсруулалтын технологи чиглэлээр онолын мэдлэг эзэмших;
- Хүдрийн баяжуулалтын, ган ба ширэм хайлуулах, шингэн металлыг цутгах, даралтаар боловсруулах технологийн шаардлагатай тооцоонуудыг хийж сурах;
- Металлын физик, химийн болон механик шинж чанарыг шинжлэх, туршилт явуулах;
- Үйлдвэрлэсэн металлын чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах;
- Металлургийн процессын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, дахин боловсруулалтын технологийг хөгжүүлэх;
Төгсөгчдийн ажлын байрны чиглэл
- Уул уурхай, металл боловсруулах үйлдвэр, автомашин, онгоцны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэр, судалгааны лаборатори зэрэг салбарт ажиллах;
- Эрчим хүч, дахин боловсруулалт, нанотехнологийн чиглэлээр ажиллах;
- Ган хайлах технологи инженер;
- Шингэн цутгах технологи инженер;
- Металл цувих технологи инженер;
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын мэргэжлийн багш;
- Их дээд сургуульд металлургийн мэргэжлийн багш;
- Албан байгууллагад металл судлалын мэргэжилтэн;
- Яаманд металлургийн салбарын мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажиллах боломжтой.
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага
“Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах” төсөл хэрэгжиж жилд 500 мян.тн шууд ангижруулсан төмөр, 350 мян.тн ган гарган дотооддоо үйлдвэрлэсэн ган, цувимал бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болно. Энд 800 ажлын байр шинээр бий болно.
“Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжиж жилд 257 мянган тонн катодын зэс, 5880 тн алт үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Тухайн үйлдвэрийг дагалдан туслах үйлдвэрүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Энд 580 ажлын байр шинээр бий болно.
Элсэгчдэд тавигдах шаардлага
- Босго оноо: 430+
- Суурь хичээл: Математик, Физик, Хими, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг
- Дагалдах хичээл: Математик, Физик, Хими, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг, Газарзүй, Монголын түүх, Монгол хэл, Биологи
Дэлгэрэнгүй мэдээлэл
- ШУТИС: https://must.edu.mn/mn/
- ДаТС: http://stda.edu.mn/elselt/


