
МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ (мэргэжил)
Мэргэжлийн тодорхойлолт
“Машин үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөр нь инженерийн суурь мэдлэгээс гадна мэргэжлийн (Зураг төсөл зохион бүтээлт, Технологи, Эдийн засаг) мэдлэг, гадаад хэл, IT мэдлэгтэй; бүтээлч, байнга өсөн дэвжих, хөгжих хандлагатай, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай; шинийг эрэлхийлэгч, нээлттэй, задгай сэтгэлгээтэй; мэргэжлийн болон харилцааны, зохион байгуулах, багаар ажиллах, хөрвөх ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Индекс: 071507
Суралцах хугацаа: Бакалавр 4 жил, Магистр 2–2.5 жил
Хөтөлбөрийн онцлог
- Машин үйлдвэрлэлийн зураг зүй, техникийн хэмжил зүй, металл боловсруулах технологи, машины эд анги, механик боловсруулалтын лаборатори, Машин үйлдвэрлэлийн технологи гэсэн үндсэн онолын хичээлүүдийг заана.
- Мөн металл боловсруулах технологи, зураг төсөл боловсруулах программ хангамж (Solidworks, Solid CAM, MITCalc, Circuit wizard, Master CAM, Engraver Master, NC studio, DeForm 3D)-ууд дээр ажиллах дадлага орно.
- Металл боловсруулах лаборатори, механик боловсруулалтын лаборатори зэрэг лабораторийн ажилтай.
- Үйлдвэр цехийн бодит нөхцөлд эд ангийн хэмжилт хийх, засварлах, боловсруулалтын явцад хяналт тавих зэрэг дадлага хичээл багтана.
Төгсөгчдийн ажлын байрны чиглэл
- Үйлдвэрүүдэд дарга, ерөнхий болон технологич инженер, зохион бүтээгч, мастер
- Уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрүүдэд зохион бүтээгч, засварын болон механик инженер
- Хувийн жижиг, дунд үйлдвэр ажиллуулах, төрийн ба төрийн бус байгууллагад ажилтан
- Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага
Монгол Улсад 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжинэ. Бүтээн байгуулалтын хугацаанд нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, валютын орох урсгал нэмэгдсэнээр макро эдийн засгийн тэнцвэрийг хангана. Үйлдвэрийг дагаж 30 төрлийн дагалдах үйлдвэрүүд байгуулагдаж аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 30 орчим хувиар нэмэгдэнэ. Энэ нь машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлэх болно.
Элсэгчдэд тавигдах шаардлага
- Босго оноо: 430+
- Суурь хичээл: Математик, Физик, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг
- Дагалдах хичээл: Математик, Физик, Хими, Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг, Газарзүй, Монголын түүх, Монгол хэл, Биологи
Дэлгэрэнгүй мэдээлэл
- ШУТИС: https://must.edu.mn/mn/
ДаТС: http://stda.edu.mn/elselt/


