
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА (мэргэжил)
Мэргэжлийн тодорхойлолт
Бизнесийн байгууллага, компани, төрийн болон төрийн бус байгууллагын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зарчмыг судалж, менежмент, хүний нөөцийн удирдлага, санхүү, маркетинг, төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог оновчтой зохицуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэх ба орчин үеийн олон улсын болон дижитал бизнесийн орчны шаардлагад нийцүүлэн стратегийн төлөвлөлт хийх, шинжилгээ судалгаа хийх, шийдвэр гаргах, байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдах, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих цогц чадамжийг эзэмшүүлнэ.
Бизнесийн удирдлагын мэдлэг, менежмент, хүний нөөцийн ур чадвар бүхий, олон улсын болон дижитал бизнесийн хандлага төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэх зарчим нь бизнесийн удирдлага хөтөлбөрийн үндсэн үзэл баримтлал болно.
Индекс: 041301
Суралцах хугацаа: Бакалавр 3.5-4 жил, Магистр 2–2.5 жил
Хөтөлбөрийн онцлог
- Олон улсын стандарттай нийцсэн сургалтын бүтэц: Олон улсын бизнес, менежментийн шилдэг практик, онолын чиг хандлагад нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөртэй.
- Дижитал бизнес ба шинэ технологийн мэдлэг олгох: Дижитал эдийн засаг, онлайн бизнес, мэдээллийн технологийн хэрэглээг онол, практикт хослуулан эзэмшүүлнэ.
- Менежментийн иж бүрэн чадвар хөгжүүлэх: Байгууллагын удирдлага, хүний нөөц, маркетинг, санхүү, стратегийн төлөвлөлт зэрэг чиглэлд системтэй мэдлэг, ур чадвар олгоно.
- Шийдвэр гаргах чадвар болон судалгаа хийх арга зүй эзэмшүүлэх: Бизнесийн орчинд стратегийн шийдвэр гаргах, бизнесийн судалгаа шинжилгээ хийх арга барилыг эзэмшүүлнэ.
- Ажлын байранд бэлтгэх практик туршлага олгох: Дадлага, бодит кейс дээр суурилсан сургалт, бизнес төсөл боловсруулах бодит туршлагыг олгоно.
Төгсөгчдийн ажлын байрны чиглэл
- Байгууллагын менежер: Компани, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагын түвшний менежерээр ажиллахд;
- Хүний нөөцийн менежер, хүний нөөцийн шинжээч: Ажилтан сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн;
- Маркетингийн менежер: Брендинг, зах зээлийн судалгаа, маркетингийн стратеги төлөвлөлт, сурталчилгаа хариуцах чиглэлээр;
- Борлуулалт, үйлчилгээний менежер: Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт нэмэгдүүлэх, харилцагчийн удирдлага, үйл ажиллагаа хариуцах;
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежерийн туслах/шинжээч: Санхүүгийн тайлан гаргах, төсөв боловсруулах, зардлын шинжилгээ хийх чиглэлээр;
- Бизнесийн зөвлөх, бизнес хөгжлийн менежер: Байгууллагын өсөлт, өргөтгөлийг төлөвлөх, шинэ зах зээлд нэвтрэх зөвлөмж өгөх;
- Төслийн менежер: Дотоод, гадаад төсөл хөтөлбөрийн удирдлага, төлөвлөлт, хэрэгжилтийг хариуцах;
- Стартап болон жижиг бизнес эрхлэгч: Өөрийн бизнес санааг хэрэгжүүлэх, компанийн үүсгэн байгуулагч болох;
- Олон улсын худалдаа, логистикийн мэргэжилтэн: Гадаад худалдаа, импорт-экспорт, ложистик, нийлүүлэлтийн сүлжээ удирдах;
- Дижитал маркетинг болон цахим бизнесийн менежер: Социал медиа менежмент, контент маркетинг, цахим худалдааны төслүүд удирдах;
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага
Даяарчлал эрчимжиж буй энэ цаг үед санхүүгийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. 2030 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь бизнесийн мэргэжилтэн байх болно.
Элсэгчдэд тавигдах шаардлага
- Босго оноо: 430+
- Суурь хичээл: Математик
- Дагалдах хичээл: Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг
Дэлгэрэнгүй мэдээлэл
- ШУТИС: https://must.edu.mn/mn/
- ДаТС: http://stda.edu.mn/elselt/


