2026-01-03
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

МЕНЕЖМЕНТ (мэргэжил)

Мэргэжлийн тодорхойлолт

Байгууллага, бизнесийн орчны тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг хангах зорилгоор удирдлагын онол, арга зүйг эзэмшсэн, стратегийн төлөвлөлт, зохион байгуулалт, манлайлал, хяналт-шинжилгээний үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэхийн зэрэгцээ зах зээл болон нийгмийн өөрчлөлтөд нийцсэн оновчтой шийдвэр гаргах, инновац шингэсэн бизнесийн шийдэл боловсруулах, багаар ажиллах, манлайлах, судалгаа шинжилгээ хийх ур чадварыг эзэмшүүлнэ.

Төгсөгч  нь ёс зүйтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, бүтээлч сэтгэлгээтэй, олон улсын болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжтай удирдах ажилтан болон менежерээр ажиллахад бэлтгэгдэн гарна.

Индекс: 041303

Суралцах хугацаа:  Бакалавр 3.5-4 жил, Магистр 22.5 жил

Хөтөлбөрийн онцлог

  • Шинэчлэлд суурилсан сургалт: Бизнесийн орчны хурдтай өөрчлөлтөд нийцсэн, орчин үеийн менежментийн онол, практикийг хослуулсан агуулгатай.
  • Чадвар төвтэй хөгжүүлэлт: Стратегийн сэтгэлгээ, шийдвэр гаргалт, бүтээлч сэтгэлгээ, манлайллын ур чадварыг түлхүү хөгжүүлнэ.
  • Судалгаа, шинжилгээний чадамж: Бодит тохиолдол, судалгаа шинжилгээнд үндэслэсэн асуудал шийдвэрлэх чадвар эзэмшинэ.
  • Багаар ажиллах ба манлайлах чадвар: Багаар үр бүтээлтэй хамтран ажиллах, удирдан манлайлах ур чадварыг системтэй хөгжүүлнэ.
  • Нийгмийн хариуцлага, ёс зүйн төлөвшил: Хариуцлагатай удирдагчийн хандлага, ёс зүйн зарчимд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлнэ.
  • Олон улсын чиг хандлага: Дотоод болон гадаад бизнесийн орчныг судлах, олон улсын стандартад нийцсэн менежментийн мэдлэг чадвартай болно.

Төгсөгчдийн ажлын байрны чиглэл

  • Байгууллагын удирдах албан тушаалтан: Ерөнхий менежер, салбарын захирал, хэлтсийн дарга гэх мэт удирдлагын түвшний ажил;
  • Бизнесийн зөвлөх: Байгууллагад бизнесийн стратеги боловсруулах, үйл ажиллагааг сайжруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Хүний нөөцийн менежер: Хүний нөөцийн бодлого боловсруулж, ажилтан сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлтийг удирдах;
  • Маркетингийн менежер: Зах зээлийн судалгаа хийх, маркетингийн стратеги төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • Санхүүгийн менежер: Санхүүгийн төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалтын удирдлага хийх;
  • Төслийн менежер: Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах;
  • Энтрепренер (бизнес эрхлэгч): Өөрийн бизнесийг санаачлан байгуулах, удирдах;
  • Төрийн байгууллага болон олон улсын байгууллагад мэргэжилтэн, удирдах ажилтан: Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох;

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага

Даяарчлал эрчимжиж буй энэ цаг үед санхүүгийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. 2030 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь менежментийн мэргэжилтэн байх болно.

Элсэгчдэд тавигдах шаардлага

  • Босго оноо: 430+
  • Суурь хичээл: Математик
  • Дагалдах хичээл: Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг

Дэлгэрэнгүй мэдээлэл

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/