“ДУЛААНЫ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ
БАКАЛАВР: Өдөр 3,5 жил
Эчнээ: 2-2,5 жил
МАГИСТР: 1,5-2 жил
МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР
• Дулааны инженер
• Дулааны тоног төхөөрөмжийн инженер
• Халаалтын системийн инженер
• Дулааны процессын автоматжуулалтын инженер
• Уурын турбин, уурын генераторын ашиглалтын инженер
• Хими-ус бэлтгэлийн инженер
• Дулааны цахилгаан станцын зураг төслийн инженер
• Дулаан цахилгаан станцын горимын инженер
• Дулаан цахилгаан станцын туршилт тохируулгын
инженер
• Дулааны тоноглолын засварын инженер
• Хяналтын инженер
• Эрчим хүчний хэмнэлтийн инженер зэрэг чиглэлээр
ажиллах боломжтой

Дулааны эрчим хүчний салбарт орчин үеийн бага, дунд, өндөр хүчин чадлын ДЦС-ын болон дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, уурын турбины засвар, угсралт, ашиглалт, тохируулга хийх чиглэлээр ажиллана. Эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төслүүдэд оролцоно.
Эзэмших ур чадвар:
Дулааны станц ба ДЦС-ын дулааны схем боловсруулах, өөрчлөн тооцоолох, ажлын горимыг оновчлох, үндсэн ба туслах тоноглолын төсөл зохиох, үйлдвэрлэлийн болон лабораторийн туршилтанд оролцох, ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулах зэрэг чиглэлээр ур чадваруудыг эзэмшинэ.