ШУТИС-ийн Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хуралд ШУТИС ДаТС -иас шалгаран оролцсон Бизнесийн удирдлага хөтөлбөрийн магистрант Ш.Отгонтөгс нь Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаанд “Хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН БАЙР эзэлж 2 кредитийн урамшуулал авах эрхтэй боллоо.
Сургууль хамт олныхоо нэрийг өндөрт өргөн амжилттай оролцсон магистрант Ш.Отгонтөгс болон удирдсан багш доктор (Ph.D) Я.Батцэцэг нарынхаа сургалт судалгааны ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе.
ДаТС-ийн Эрдэм шинжилгээний алба