ЗАЛУУ МЕНЕЖЕР КЛУБ
Менежмент, Бизнес удирдлага хөтөлбөрөөр суралцаж буй оюутан, залуусын манлайлах, ирээдүйн менежерүүдийн хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, зөв илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор цуврал сургалтууд зохион байгуулагдах гэж байна.
СУРГАЛТ-1
1. ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭ
Мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжийг үнэлэх, аргумент боловсруулах, олон өнцгөөс дүн шинжилгээ хийх чадварт суралцана.
Сургагч багш: У.Хосбаяр
2026.11.24 | 15:00 цаг
Байршил: ШУТИС-ДаТС, 301 тоот
СУРГАЛТ-2
2. МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ДҮРЭМ, ЁС ЗҮЙ, ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ
Мэтгэлцээний зарчим, дүрэм, ёс зүй, оролцогчдын үүргийг ойлгож, үзэл бодлоо зөв соёлтой илэрхийлэхэд суралцана.
Сургагч багш: Д.Хүрэлбаатар
2026.11.27 | 15:30 цаг
Байршил: ШУТИС-ДаТС, 301 тоот
СУРГАЛТ-3
3. ИЛТГЭХ УР ЧАДВАР, АСУУЛТАД ХАРИУЛАХ, ЭСРЭГ БАЙР СУУРИЙГ НЯЦААХ
Өөртөө итгэлтэй илтгэх, асуултад оновчтой хариулах, үндэслэлтэйгээр байр сууриа хамгаалах бодит ур чадварыг эзэмшинэ.
Сургагч багш: А.Амаржаргал
2027.02.12 | 15:30 цаг
Байршил: ШУТИС-ДаТС, 301 тоот
Мэдлэг бол боломж, чадвар бол давуу тал, харин түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлэх нь жинхэнэ хөгжил юм.
ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ – САНААГАА ИЛЭРХИЙЛЬЕ – ҮЗЭЛ БОДЛОО ХАМГААЛЪЯ!
Залуу менежер клуб – Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе!






