“ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР
ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР
БАКАЛАВР: Өдөр 3,5 жил
Эчнээ: 2-2,5 жил
МАГИСТР: 1,5-2 жил
МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР:
• Эрчим хүчний салбар бусад салбаруудад цахилгааны инженер
• Эрчим хүчний үйлдвэрлэлийн цахилгаан системийн ашиглалтын инженер
• Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмж угсралт, суурилуулалтын
инженер
• Цахилгаан эрчим хүчний байгууллагуудын техник эдийн засгийн үзүүлэлтийг
дээшлүүлэх хэмнэлтийн инженер
• Диспетчерийн үндэсний төв, эрдэм шинжилгээ, зураг төслийн
байгууллагуудад цахилгааны инженер
• Системийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, туршилт
тохируулгын цахилгаан инженер
• Салбарын төрийн захиргааны байгууллагад инженер, мэргэжилтэн
• Цахилгаан системийн горимын оновчлол, технологийн шинэчлэлийн бодлого
боловсруулах, гадаад дотоодын төслүүд дээр ажиллах мэргэжилтэн
• Салбарын эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан
зэрэг чиглэлээр ажиллах боломжтой
ЦАХИЛГААН СИСТЕМ мэргэжлийн инженер нь эрчим хүчний үйлдвэр, албан газруудад цахилгааны инженер, цахилгаан станц ба дэд станцын тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын инженер, цахилгаан эрчим хүчний байгууллагын хэмнэлтийн инженер, засвар үйлчилгээ, туршилт тохируулгын инженер, диспетчерийн үндэсний төвд диспетчер инженер, гадаад, дотоодын байгууллагын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтэн зэрэг олон чиглэлээр ажиллах боломжтой.
Эзэмших ур чадвар:
Цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээг барьж байгуулах зураг төслийг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тооцоолох, цахилгаан тоног төхөөрөмжүүдийг угсрах болон ашиглалтын үеийн горим тооцоог хийх, тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх ур чадварыг эзэмшинэ.