МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ
МЕТАЛЛУРГИ
/ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ/
БАКАЛАВР: Өдөр 4 жил
МАГИСТР: 1,5-2 жил
МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР:
• Металлургийн инженер
• Цутгуурын үйлдвэрлэлд инженер
• Өнгөт металлургийн инженер
• Баяжуулалтын инженер
• Металлургийн төхөөрөмжийн засварын инженер
• Металл судлалын инженер
• Металлын чанар, стандартчлалын инженер
• Механик боловсруулалтын технологич
• Хими илчийн боловсруулалтын инженер
• Цувилтын технологич инженер
• Гагнуурын технологич инженер
• Цутгуурын инженер-технологич
• Даралтаар боловсруулах технологич инженер зэрэг чиглэлээр
ажиллах боломжтой.
Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль нь энэхүү хөтөлбөрөөр элссэн элсэгчдийг “Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлээр мэргэшүүлж төгсгөдөг. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр төгсөгчидийг байгалийн баялагийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зорилготойгоор төмрийн хүдрээс болон хаягдал металлаас тодорхой найрлагатай ширэм болон ган гарган авах, цутгамал болон цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг боловсруулж, инженерийн тооцоо хийж, шинэ технологийн эрэл хайгуул хийх, нутагшуулах судалгааг хийх, технологийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай болгох зорилгоор сургалтыг явуулж байна.
Монгол Улсын Боловсролын сайдын 1991 оны 07-р тушаалаар Дархан хотод Технологийн Сургууль байгуулагдаж улмаар 1991-02-16-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эхний ээлжинд Машин үйлдвэрлэлийн технологи, Барилгын материалын технологийн салбарыг шилжүүлж суурийг нь тавиад улмаар Дарханд баригдаж байгаа Төмөрлөгийн үйлдвэрлэлийн мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор 1991 оны 9 сард 15 оюутан элсүүлж сургалт явуулж эхэлсэн байна.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль байгуулагдсан нэг шалтгаан нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-д мэргэжилтэн бэлдэх байсан бөгөөд энэ зорилгоо биелүүлж байгаа, биелүүлсээр байх болно.