“АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” ХӨТӨЛБӨР
АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ
БАКАЛАВР: Өдөр 4 жил
МАГИСТР: 1,5-2 жил
МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР:
• Ашигт малтмал, эрдэс түүхий эд боловсруулах үйлдвэрийн
инженер
• Ашигт малтмалын баяжуулагч инженер
• Эрдсийн шинжилгээний инженер технологич
• Эрдсийн боловсруулалтын оператор
• Баяжуулах тоног төхөөрөмжийн оператор
• Ашигт малтмалын дээж авагч
• Эрдсийн шинжилгээний лаборант
• Үйлдвэрийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер
• Салбарын төрийн захиргааны байгууллагад инженер, мэргэжилтэн
• Эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан
зэрэг чиглэлээр ажиллах боломжтой.

Уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн процессыг удирдаж, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах, эрдэс түүхий эдийг баяжуулж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи эзэмшиж зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах бодит ажилд чиглэнэ.
Эзэмших ур чадвар:
Ашигт малтмал баяжуулалтын үндсэн ба туслах процесс, баяжуулах технологи процесс технологийн схем, тоног төхөөрөмжийг сонгох, тооцоо хийх онол ба практикийн мэдлэг олгож, ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн технологийг төслөх удирдах бүтээгдэхүүний (баяжмалын) чанарыг хянах, шинэ дэвшилтэт технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлнэ.