“УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” ХӨТӨЛБӨР
УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ
БАКАЛАВР: Өдөр 4 жил
Эчнээ 2-2,5 жил
МАГИСТР: 1,5-2 жил
МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР:
• Уул уурхайн ашиглалтын технологич инженер, уурхайн техникч
• Уурхайн тэсэлгээний инженер
• Үйлдвэрийн ХАБЭА инженер
• Уурхайн диспетчер, Уурхайн супервайзер
• Уул уурхайн төлөвлөлтийн инженер, ил болон далд уурхайн
мастер
• Уул уурхайн төслийн компанид зураг төслийн инженер, төслийн
ажилтан
• МХГ-т Геологи уул уурхай хариуцсан хяналтын улсын байцаагч
• Яам тамгын газарт мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажиллах
боломжтой.
“Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжил нь хүдэр, нүүрс, барилгын материал, бусад үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг ашиглах уул уурхайн үйлдвэр, салбарын төрийн захиргааны байгууллагад инженер, мэргэжилтэн эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, олон улсын жишгийн түвшинд уул уурхайн үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх бодит ажилд чиглэнэ.
Эзэмших ур чадвар:
- Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах,
- Уурхайн туслах процессуудыг зохион байгуулах,
- Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн процессуудын технологийг боловсруулах,
- Уулын ажлын урт, дунд ба богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх,
- Уурхайн технологи түүний бүрдэл хэсгүүдийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох,
- Уул уурхайн төсөл, уулын ажлын төлөвлөгөө, уурхайн ажлын тайлан боловсруулах.