2024-10-10
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

Санхүүгийн удирдлага /мэргэжил/

Мэргэжлийн танилцуулга

Санхүүгийн менежер нъ санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм. Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээн дэх санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

 

Сургалт явуулах хэлбэр

Бакалавр: Өдөр /3.5-4 жил/

Магистр:  Өдөр /1.5-2 жил/

 

 

 Эзэмших мэдлэг, ур чадвар хандлага

  • Хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших;
  • Мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан мэдээ боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бие даан суралцах;
  • Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, шийдвэр гаргах эрх зүйн болон онол, практикийн ур чадвар эзэмших;
  • Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн ба санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох ур чадвар эзэмших;
  • Үнэт цаасны болон даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага, санхүүжилт, төсвийн тэнцлийг төлөвлөх, татвар, төрийн сан, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах;
  • Санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийг оновчтой байршүүлах, хөрөнгийн бирж, брокер, диллерийн компанийн үйл ажиллагааг удирдах.

 

Ажлын байрны чиглэл, албан тушаал

Санхүүгийн зах зээлд өөрийн гарааны бизнесийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явахаас гадна банк санхүү, брокер, дилерийн компани, арилжааны болон нийгмийн даатгал, татвар, төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллах боломжтой.

  • Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын менежер;
  • Эдийн засагч, санхүүгийн болон эрсдэлийн шинжээч, актуарч;
  • Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч;
  • Санхүүгийн хянан шалгагч,гааль, татвар, даатгалын улсын байцаагч;
  • Үнэт цаасны компанид менежер, зөвлөх, шинжээч, брокер, дилер;
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагч, шинжээч, зөвлөх, менежер, теллер.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага

Даяарчлал эрчимжиж буй энэ цаг үед санхүүгийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь санхүүгийн менежер байх болно.

 

Багшлах боловсон хүчин

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олны хувьд олон жилийн туршлагатай, багаар ажиллах чадвар, эрдмийн потенциал өндөртэй хамт олон болж төлөвшиж чадсан. Бакалавр, магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журмын шаардлагыг бүрэн хангаж 3 доктор /2 дэд профессор/, 4 ахлах багш /магистр/, 2 багш /магистр/ гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/