Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын эрчим хүчний мэргэжлийн багш нар “ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДИСПЕТЧЕР”, “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕЛЕ ХАМГААЛАЛТ” мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн 160 цагийн сургалтыг 2015 оны 10-р сарын 09-23, 2015 оны 11-р сарын 02-13 өдрүүдэд тус тус амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд:
ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбар, Хангайн бүсийн салбар, Зүүн өмнөд бүсийн салбар, Төвийн бүсийн салбар, Улаанбаатар салбар, Багануур Зүүн өмнөд бүсийн салбар, Хархорин хэсгийн ажилтнууд тус тус хамрагдлаа.
Тус сургуулийн захирал Ц.Батбаатар сургалтанд хамрагдагсадад сертификат гардуулав.
]]>