2026-11-23
Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар Оюутны байрны бүртгэл

Online registration Links OCCUPATIONS

МЭДЭЭ

ЕБС-ИЙН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Дархан-Уул аймгийн Боловсролын газартай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын түүх, нийгмийн ухааны 54 багш хамрагдаж, сургалтын шинэлэг арга зүй, хиймэл оюун ухааны хэрэглээ, үндэсний үнэт зүйл, соёлын өвийн судалгааны чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцов. Сургалтын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Боловсролын газрын түүх, нийгмийн ухааны арга зүйч Э.Түмэнжаргал оролцлоо.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд:

  • Ж.Каламжас, ДаТС-ийн СШУТ-ийн багш, докторант — “Нийгмийн ухаан”-ы хичээлээр ЭЕШ-д бэлтгэх арга зүйн туршлага; *
  • Б.Сувд-Эрдэнэ, Ph.D, ДаТС-ийн СШУТ-ийн эрхлэгч — “Хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын дизайн, багшийн дижитал чадамжийг хөгжүүлэх арга зүй”;
  • Д.Үүрийнтуяа, Ph.D, ДаТС-ийн СШУТ-ийн ахлах багш — “Нүүдэлчдийн үнэт зүйл, соёлын залгамж чанар ба үндэсний үнэлэмжийн төлөвшлийн чиг хандлага” төсөл дэх “Түрэг”-ийн үеийн соёлын биет өвийн судалгаа сэдвээр тус тус сургалт явууллаа.

Мөн сургалтын үеэр “Түрэгийн үеийн соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, оролцогч багш нарт түүх, соёлын өвийн судалгааны үр дүнг танилцуулав.
Энэхүү сургалт нь их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, судалгаанд суурилсан болон дижитал технологид түшиглэсэн сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль Суурь шинжлэх ухааны тэнхим

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/