2024-05-14
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

ЕБС-ийн багш нарт Японы засгийн газраас тэтгэлэг зарлалаа

22

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх тэтгэлгийг Японы засгийн газраас зарлажээ.

Тэтгэлэгт япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, япон орон болон японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх ЕБС-д таваас дээш жил ажиллаж байгаа багш нар оролцох боломжтой.

Шалгаруулалтад тэнцсэн оролцогчид 2016 оны аравдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд Японы талаас заасан их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба суралцах хугацаанд сар бүр 143 мянган иений тэтгэлэг авах юм байна.

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Монгол улсын иргэн байх.
  • 1981 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх.
  • Их дээд сургууль эсвэл багшийн сургууль төгссөн байх.
  • Монгол улсын ЕБС-д одоо багшилж байгаа бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар тав ба түүнээс дээш жил тасралтгүй багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон ба англи хэлнээс бусад гадаад хэлний багшийн хувьд оролцох боломжгүй).
  • Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
  • Япон хэлийг идэвхтэй сурах хүсэлтэй байх. Япон орныг сонирхдог бөгөөд Японд очсон хойноо өөрийн зүгээс идэвх санаачлага гарган Япон орны тухай ойлголтоо гүнзгийрүүлэх хүсэлтэй байх. Мөн Японд судалгааны ажилд оролцож, Японд амьдрах чадвартай байх.
  • Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
  • Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авсан байх. Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
  • Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
  • Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол шалгалт өгөх боломжгүй.
  • Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.
  • Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

Бүртгэл хоёрдугаар сарын 22-26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд болох бөгөөд бүртгүүлэхдээ,

1.Ажлын газрын тодорхойлолт (5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж буйг баталсан) 2.Төгссөн их сургуулийн дипломын хуулбар, сертификат 3.Нийгмийн даатгалын дэвтэр 4.Иргэний үнэмлэх 5.Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг хоёр хувь авч очно.

Оролцогчдоос англи болон япон хэлний шалгалт авч, тэнцсэн хүмүүсээс ярилцлага авах юм.

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн 320777 дугаарын утсаар лавлана уу.

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/