2016-оны 9-р сараас БНХАУ-ын Ляонин мужийн Ляонины Техникийн Их сургуулийн докторантурын тэтгэлэгтэй сургалтанд хамрагдах, тодорхой чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй багш судлаачид 2016-оны 3-р сарын 9-ний дотор Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Албаны 218-тоотод ирж бүргүүлнэ үү.
Тавигдах шаардлага- Энд хавсаргасан файлын жагсаалтад заасан мэргэжлээр их дээд сургууль төгсөн, мэргэжлээрээ ажиллаж байгаа багш, судлаач байх
- Мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан байх
- Насны хязгаар: 35-аас доош насны байх
- Шалгаруулалтанд оролцуулах тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт бүхий албан бичиг
- CV /англи хэл дээр/
- Бакалаврын болон магистрын дипломны хуулбар
- Судалгааны ажлын сэдэв, төлөвлөгөө / Resarch proposal /
- Англи хэлний мэдлэгийн түвшнийг илтгэх бичиг баримтийг хавсаргаж болно
Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Алба