- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
- Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
- Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна);
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын хуулбар;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;
- Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна);
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Хамгийн сүүлд ажиллаж буй эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүйтодорхойлолт;
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (магистрт өргөдөл гаргах бол бакалаврын, докторт өргөдөл гаргах бол бакалавр, магистрын диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалт);
- Судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байх, Монгол хэл дээр бичих);
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторт өргөдөл гаргах иргэн зайлшгүй хавсаргах, магистрт өргөдөл гаргах иргэн хавсаргахгүй байж болох ч хавсаргасан тохиолдолд давуу талтай);
- Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;
№ | Улс | Мэргэжлийн чиглэл | Шалгалт |
1. | Украин | Уул уурхай, нисэх, авто зам, төмөр зам, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженер | 1. Математик + оюуны чадварын сорилго 2. Орос хэл |
Хөдөө аж ахуй | 1. Хими + оюуны чадварын сорилго 2. Орос хэл | ||
2. | Болгар | Хөдөө аж ахуй | 1. Хими + оюуны чадварын сорилго 2. Англи хэл |
Мэргэжлийн чиглэлээс шалтгаална / бүртгэлийн дараа мэдээлнэ | 1. Мэргэжлийн хичээл + оюуны чадварын сорилго 2. Англи хэл | ||
3. | Казакстан | Мэргэжлийн чиглэлээс шалтгаална / бүртгэлийн дараа мэдээлнэ | 1. Мэргэжлийн хичээл + оюуны чадварын сорилго 2. Англи хэл |
4. | Беларусь | Хөдөө аж ахуй | 1. Хими + оюуны чадварын сорилго 2. Англи хэл |
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
]]>