ШУТИС-ийн Дархан –Уул аймаг дахь Технологийн сургууль санаачлан МЗЭ- ийн Дархан-Уул аймгийн салбартай хамтран 2005 оноос эхлэн Дэлхийн яруу найргийн өдрөөр Дархан-Уул аймгийн оюутан, залуусын дунд ДаТС-ийн нэрэмжит “Хорол-Эрдэнэ” оюутны яруу найргийн наадмыг анхлан явуулж эхэлсэн юм.
Энэ жил арван хоёр дахь удаагаа Дэлхийн яруу найргийн өдөр явагдсан Дархан –Уул аймгийн оюутан залуусын “Хорол- Эрдэнэ 2016” яруу найргийн наадамд хорин гурван шүлэгч оюутан залуус уран үг, утга мэдрэмжээ уралдуулснаас ШУТИС-ийн ДаТС-ийн МҮТИ-III курсийн оюутан Р.Зүмбэрлхам түрүүлэн, наадмын уламжлал ёсоор Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтан од” хойд бүсийн яруу найргийн наадамд оролцох эрхийг авлаа.
“Хорол-Эрдэнэ” наадмыг зохион байгуулах комисс
]]>