ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн Багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг тус сургуулийн Эрдмийн Зөвлөл, Оюутны Зөвлөлтэй хамтран 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, салбаруудаас шалгарсан 24 илтгэлийг хэлэлцэв. Энэ хичээлийн жилийн хурлын хувьд тус сургуулийг үүсгэн байгуулсны 25 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэ хичээлийн жилд эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавих багш нарт илтгэлээ танилцуулга /presentation/ болон өгүүлэл хэлбэрээр стандарт шаардлагын дагуу бичиж өгөх шаардлага тавин ажиллаж, тодорхой ахиц гарсан нь залуу судлаач багш нарыг судалгааны арга зүйд сургах сургуулийн бодлоготой уялдаж байгаа болно. Хуралд хэлэлцсэн 24 илтгэлээс дараах илтгэлүүд шалгаран, ДаТС-ийн Захиргаанаас шагнаж урамшууллаа. Үүнд:
I байр: “Керамзитэн дүүргэгчтэй сийрэгжүүлсэн бетоны бүтцийн онцлог”
Илтгэгч: М.Атарцэцэг /докторант/, Ж.Амгалан /док (Ph.D) дэд проф/


ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
]]>