“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан 2016 оны 4-р сарын 06-нд Дархан Ус суваг ХК, ДаТС, ХААИС, Хараа Ерөө голын сав газрын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран их, дээд сургуулиудын дунд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгууллаа.
Хурал хамтран зохион байгуулагчид
Хурлын шүүгчээр:
Дархан-Ус суваг ХК-ны ҮТХэлтэсийн төслийн инженер П.Энхтуяа, Хараа Ерөө голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ш.Дорж, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Амгалан нар ажиллав.
Эрдэмтэн багш нар, оюутнууд уг хуралд 16 илтгэл хэлэлцүүлэн дараах илтгэлүүд шалгаран байр эзэллээ.
1-р байр Б.Ууганбаатар ДаТС ХАСИ- III 2-р байр М.Мөнгөнзул ДаТС ХАСИ- IV 3-р байр Э.Гончигсүрэн ДаТС УХУЦИ-IV зэрэг оюутнууд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.Мөн ЕБСургуулиудын ахлах бүлгийн сурагчдын дунд зохион байгуулсан “Ус ба ажлын байр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.
Хараа Ерөө голын сав газрын захиргаанаас гаргасан “Монгол орны газар доорх болон гадаргуугийн усны атлас”-ыг манай сургуульд дурсгав.
Эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд амжилттай оролцсон судлаач багш нар болон оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. “Ус хөгжил судлаач” клуб
]]>