Химийн шинжлэх ухааныг сурталчлах, химийн хэл, сэтгэлгээг хөгжүүлэх, химийн хичээлийн стандарт хэрэгжилтийн явцыг сорьж үзэх зорилгын дор химийн шинжлэх ухааныг сурталчлах ажлыг явууллаа.
4 дугаар сарын 1-ний баасан гарагт “Химийн шинжлэх ухааны суут эрдэмтдийн бүтээлээс” сэдэвт үзэсгэлэн гаргаж химийн сурах бичиг, гарын авлагыг сурталчлан таниулах үйл ажиллагааг явууллаа.
4 дугаар сарын 4-8 ний өдрүүдэд “Хими бидний амьдралд” сэдвээр ЭСЭЭ бичих уралдааныг зохион явуулж нийт 30 гаруй зохион бичлэгээс дараах оюутнууд шалгарч химийн хичээлийн явцын оноогоор шагнаж өргөмжлөл гардууллаа.
Д/д | Оюутны нэрс | Оюутны код | Байр |
1 | Г.Оюунбат | B151350004 | I |
2 | Б.Эрдэнэдаваа | B151350003 | II |
3 | Э.Цэрэндулам | B151350005 | III |
4 дүгээр сарын 7-ний өдөр ДаТС-ийн 1-р дамжааны оюутнуудын дунд “Химийн олимпиад”-ийг зохион явууллаа. Эхний 3 байр эзэлсэн оюутнуудад хичээлийн явцын 70 оноогоор шагнаж, дараах 7 байранд орсон оюутнуудыг бие даалтын оноогоор урамшуулж өргөмжлөл гардууллаа.
Д/д | Оюутны нэрс | Оюутны код | Байр |
1 | Л.Лхамхүү | В151350017 | I |
2 | Б.Доржпүрэв | MI13D023 | II |
3 | Н.Мөнхзаяа | В151030013 | III |
4 дугаар сарын 4-8-ний өдрүүдэд “ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад ЭЕШ бэлтгэх давтлага өгч, мөн сургуулийн хими, хүнсний лаборатори, анги танхимуудыг танилцуулав.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 2016.04.013
]]>