БНСУ-ын Пукён Их Сургууль, ШУТИС-ийн ДаТСургууль #хамтын_ажиллагааны_эхлэл болгож Пукён Их Сургуулийн Металлургийн тэнхимээс хүдэр болон эрдэс шатаах, ангижруулах, исэлдүүлэх, металл нэрэх зэрэг металлургийн процессыг гүйцэтгэх зориулалттай реторт зуухыг хандивлаласан бөгөөд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хандиваар металлын #дотоод_бүтцийн_судалгааны_лабораторийг_тохижуулж, сургууль өөрийн хөрөнгөөр металл хайлах лабораторийг ашиглалтанд орууллаа.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр үүсгэн байгуулсантай зэрэгцэн Засгийн газрын бодлогын дагуу тус үйлдвэрийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл Металлургийн инженерүүдийг төрүүлсээр байна. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь багш, оюутнуудаа өндөр хөгжилтэй улс орнуудад сургахын зэрэгцээ гадаад, дотоодын хамтын ажиллагаагаар сургалтын баазаа сайжруулсаар байна. 2021.06.04-д БНСУ-ын Пукён Их Сургуулийн Металлургийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Ван Жей Пилтэй цахим уулзалт хийж оюутны сургалт, судалгааны, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо тус сургуульд амжилттай суралцаж докторын зэргээ хамгаалсан ДаТС-ийн багш У.Эрдэнэболд болон одоо магистрантурт суралцаж буй ДаТС-ийн төгсөгч М.Чинбат, БНСУ-ын Сүнчон Их Сургуульд Ж.Өлзийбадрах докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгааг онцолж амжилт хүслээ. Ирээдүйн уул уурхайн металлургийн цогцолбор үйлдвэрлэлийн бүтээн босголтод ДаТС нь өндөр мэргэшсэн боловсон хүчин нийлүүлэхээр бэлтгэлээ хангасаар байна. Монгол улс хөгжлийн чиг хандлагадаа Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэр зэрэг томоохон уул, уурхайн металлургийн цогцолбор үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тусгаж Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК концессын гэрээний дагуу “Гангийн үйлдвэр” байгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2021 оны 05 сарын 05-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” байгуулахаар болсон гэдгийг онцолъё. 2021-2022 оны оюутны элсэлтээр Металлургийн инженер мэргэжлээр элсэлт авч байгаагаа дуулгаж байна.
Сургуулийн захиргаа