2015 оны Дэлхийн хэмжил зүйн өдөр нь “ Олон улсын гэрлийн жил” уриан дор “ Хэмжил ба гэрэл” сэдэвтэй зохион байгуулагдаж байгаа юм. Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан мөн “ Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 50 жилийн ойг угтан “Хэмжил бидний амьдралд” сэдвийн хүрээнд онол практикийн бага хурал, ЭССЭ бичлэгийн уралдааныг Дархан-Уул аймаг дахь Стандарчлал, Хэмжил Зүйн Хэлтэс, “ДДЦС” ТӨХК, ШУТИС-ийн ДаТС-ийн Инженерчлэлийн салбар хамтран 2015 оны 5-р сарын 8-ны өдөр ДаТС-ийн хурлын зааланд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг нээж СХЗХ-ийн дарга И.Алтанцэцэг, ДДЦС ТӨХК-ийн ХТХНХэлтсийн дарга В.Даваажав, ДаТС-ийн дэд захирал Я.Батцэцэг нар үг хэлэв. ЭШОПБХ-ын хөтөлбөрөөр хурал хамтран зохион байгуулагч нарын танилцуулга бүхий зочин 3 илтгэл, ААН байгууллагуудын болон багш нарын 10 илтгэл, оюутан сурагчдын 4 илтгэл хэлэлцүүлэгдэж дүнгээ гаргасан байсан. Мөн ЭССЭ бичлэгийн уралдаанд 2 оролцогч материалаа ирүүлсэн байна.
Хамтран зохион байгуулагч нарын танилцуулга бүхий зочин илтгэл 3, ААН Байгууллагуудын болон багш нарын илтгэлээс: I байр “ Цахилгаан эрчмийг тодорхойлох хэмжигдэхүүний судалгаа” Илтгэгч: ДаТС-ийн Инженерчлэл салбарын ахлах багш Ж.Бат-Эрдэнэ, ДСЦТС ХК-ийн ХТЛА-ны хэмжүүрийн монтёр А.Мягмар II байр “ ДДЦС ТӨХК-ийн хэмжүүрийн өнөөгийн байдал” Илтгэгч: ДДЦС ТӨХК-ийн хэмжүүрийн мастер Б.Ариунболор III байр “Цахилгаан шугам сүлжээний ачааллын хэмжилт, их ачааллын хугацаа болон их алдагдлын хугацааны судалгаа” Илтгэгч: ДаТС-ийн Инженерчлэл салбарын багш Х.Идэр, Э.Энхчимэг Оюутан сурагчдын илтгэлээс: I байр: “ Дархан-Уул аймгийн зарим үйлдвэрийн бүтээмж, чанар, инновацийн үр дүнгийн хэмжилт” Илтгэгч: Докторант Ж.Энхцэцэг Удирдагч: ДаТС-ийн Инженерчлэл салбарын Доктор профессор А.Баяр II байр: “ Нам хүчдэлийн сүлжээнд орчин үеийн таслах төхөөрөмж ашиглах нь” Илтгэгч: ДаТС-ийн Цахилгаан систем 3-р анги Ц.Балдандорж Удирдагч: ДаТС-ийн Инженерчлэл салбарын ахлах багш Ж.Бат-Эрдэнэ III байр: “Монгол орны нөхцөлд барилгын цахилгаан байгууламжийн аюулгүй байдлыг хангах, нам хүчдэлтэй сүлжээний саармаг цэгийн ажлын горим” Илтгэгч: ДаТС-ийн Цахилгаан систем 4-р анги О.Ариунболд Удирдагч: ДаТС-ийн Инженерчлэл салбарын ахлах багш Ж.Бат-Эрдэнэ Эссэ бичлэгийн уралдаанд: I байр: ДаТС-ийн Цахилгаан систем 1-р анги Т.Идэр II байр: СХЗХ-ийн ажилтан Н.Түмэнцэцэг нар тус тус шалгарав.
Хурлын үйл ажиллагааны үеэр Цахилгаан, дулаан, даралт болон цулын хянах хэмжүүрийн эталон багаж хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, ДДЦС ТӨХК-ний Хянах хэмжүүрийн автоматикийн цехийн мэргэжлийн сурталчилгааг хийсэн нь олны таашаалыг хүлээсэн сайхан ажил боллоо.
Тус хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон Инженерчлэлийн салбарын хамт олонд талархаснаа илэрхийлье.
Сургуулийн захиргаа
]]>