2024-05-15
Chicago 12, Melborne City, USA

ЭЛСЭЛТ ЧУХАЛ ХОЛБООС TEAMS заавар

Online registration Links OCCUPATIONS

ЗАРЛАЛ

“ENTREPRENEUR-2015” шалгаруулалтад материал авч эхэллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 19 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ.

  “ENTREPRENEUR 2015” арга хэмжээг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд: А.  Гран При шагнал
  • Оны онцлох 10 Аж Ахуй нэгж
Б. Оны онцлох бизнес эрхлэгчийн номинациуд:
  1. Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер
  2. Экспортлогч Энтрепренер
  3. Хөрөнгө оруулагч Энтрепренер
  4. Импортлогч Энтрепренер
  5. Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  6. Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренер
  7. Дотоодын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
  8. Судалгаа хөгжлийн нэвтрүүлэгч (R&D) Энтрепренер
Тодорхой салбарын Энтрепренер номинациуд:
  1. ХАА-н салбарын Энтрепренер (газар тариалан, мал аж ахуй)
  2. Уул уурхайн салбарын Энтрепренер
  3. Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер (барилгын материал, ноос ноолуур, арьс шир, оёдол)
  4. Хүнсний салбарын Энтрепренер (мах, сүү, ус, ундаа, эм тариа)
  5. Барилгын салбарын Энтрепренер
  6. Замын салбарын Энтрепренер
  7. Худалдааны салбарын Энтрепренер (бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа)
  8. Эрчим хүчний салбарын Энтрепренер (цахилгаан, дулаан, ус хангамж)
  9. Тээвэр логистикийн салбарын Энтрепренер
  10. Банк, санхүүгийн салбарын Энтрепренер
  11. Даатгалын салбарын Энтрепренер
  12. Зөвлөх үйлчилгээний салбарын Энтрепренер
  13. Үл хөлдөх хөрөнгийн салбарын Энтрепренер
  14. Боловсролын салбарын Энтрепренер
  15. Хэвлэл мэдээллийн салбарын Энтрепренер
  16. Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
  17. Эрүүл мэндийн салбарын Энтрепренер
  18. Зочид буудал, нийтийн хоолны салбарын Энтрепренер
  19. Мэдээлэл холбооны салбарын Энтрепренер
  20. бусад салбар (таны сонгох салбар тань байхгүй бол өөрөө нэмэн оруулах)
В. Greenpreneur 2015 номинациуд:
  1. Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч
  2. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч
  3. Байгалийн нөхөн сэргээгч
  4. Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч
Анхаарах зүйлс:
  1. Өөрийн сонгосон  номинацийн дагуу  2015 онд хийсэн ажлаа хавсралтанд тусгасан шалгуур үзүүлэлтийн дагуу товч тайлагнан ирүүлэх бөгөөд эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
  2. Хэрэв нэгээс дээш номинацид нэр дэвшүүлж байгаа бол номинаци тус бүрийн үзүүлэлтийн дагуу  тайлангаа ирүүлэх
  3. Ямар номинацид хэнийг дэвшүүлж байгаа талаарх мэдээллийг агуулсан /Овог нэр, албан тушаал/ албан тоотыг  ирүүлэх
  4. Компанийн товч танилцуулгыг материалын өмнө нь оруулах
  5. Хавсралтанд байгаа Бүртгэлийн хуудас-ыг бөглөж ирүүлэх
  6. Нэмэлт материалтай бол хавсралтаар өгч болно
  7. Шалгаруулалтын материалыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд материалыг файл /word/-аар membership@mongolchamber.mn хаяг руу илгээх болон хэвлэмэл байдлаар МҮХАҮТанхимын 310 тоот өрөөнд ирж хүлээлгэн өгнө үү.
Харилцах ажилтан: МҮХАҮТанхим, Гишүүнчлэлийн газар Ахлах мэргэжилтэн Ж.Алтанцэцэг Утас: 324394 Гар утас: 88117309 Цахим шуудан: membership@mongolchamber.mn Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. http://www.mongolchamber.mn/chamber/index.php/mainmenu-news/item/776-2015-11-17-02-11-14

ШУТИС-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

]]>

https://research.psru.ac.th/image/journal/slot-deposit-dana
https://status-mobile-dev.telematics.toyota.com/link-gacor
http://draco.cs.wpi.edu/snpintool/tmp/uploads/slot-gacor
http://apollonis.frl.auth.gr/slot-gacor
http://rmc.math.tsu.ru/wp-includes/faq-slot-gacor
https://revistadeas.inah.gob.mx/publico/slot-gacor-deposit-pulsa-tanpa-potongan
https://culturas.inah.gob.mx/bocoran-slot-gacor/
https://melkite.org/wp-content/uploads/-/slot-hoki-dan-gacor/