2026.04.09-нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн МАГИСТР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ уламжлал ёсоор зохион байгуулагдаж, тэнхим салбар бүрээс шалгарсан 6 илтгэл хэлцэгдлээ.
Шагналт байруудад дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
Тэргүүн байранд СШУТ-ийн эрхлэгч Б.Сувд-Эрдэнэ /доктор (Ph.D)/ багшийн удирдсан БУ-ын II курсийн Б.Сүнжидмаа нарын “Англи хэлний сургалтад AI ашиглах багшийн бэлэн байдалд хийсэн дүн шинжилгээ”
2-р байранд Технологийн тэнхимийн ахлах багш Ц.Булган /доктор (Ph.D)/ багшийн удирдсан БМТИ-ийн II курсийн оюутан С.Лувсан нарын “Ган файбертай бетоны бат бэхийн судалгаа”
3-р байранд СШУТ-ийн дэд профессор У.Мөнхцэцэг /доктор (Ph.D)/ багшийн удирдсан оюутан БУ-ын II курсийн ангийн оюутан Ж.Мөнхзул нарын “Тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамруулан сургах боловсролын хууль ба түүний хэрэгжилтийн үнэлгээ ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, кредитийн урамшуулалаар шагнагдав.
Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач-оюутан, удирдсан эрдэмтэн-багш, судлаачдынхаа цаашдын эрдэм судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!
Хамтдаа мэдлэг тарьцгаая!












