Монгол улсын ерөнхийлөгчийн 2016 оны 3-р сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар тус сургуулийн Инженерчлэлийн салбарын доктор, дэд профессор А.Баярыг төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнаж, шагналыг Дархан-Уул аймгийн Засаг дарга гардуулан өглөө.
А.Баяр нь тус сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1991- 1999 оны хооронд ахлах нягтлан бодогч, 1999 оноос эхлэн багш, ахлах багш, дэд профессороор үр бүтээлтэй ажиллаж байгаа манай тэргүүний сэхээтнүүдийн нэг юм.
Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан доктор, дэд профессор А.Баярт 2016.03.25-ны өдөр Захирлын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
А.Баяр багшдаа сургалт судалгааны ажилд нь улам их амжилт эрүүл анх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сургуулийн захиргаа
]]>