2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2026 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дугаартай тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Дараах шалгуур, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн нь тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад нэр дэвших эрхтэй. Үүнд:
- Доктор (Ph.D)-c доошгүй эрдмийн зэрэгтэй;
- Тухайн тэнхимийн сургалт, судалгааны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
- Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан;
- Багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадлага, туршлагатай;
- Мэргэжлийн чиглэлээр салбартаа нэр хүндтэй, хариуцсан нэгжийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай;
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ДаТС-ийн хичээлийн 1-р байрны 209 тоот өрөөнд (Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа:
2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагаас 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 70374455 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА



