“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК, ШУТИС-ийн Дархан Технологийн Сургууль, Москвагийн Ган Хайлшийн Дээд Сургуулийн Төгсөгчдийн Холбооны хооронд Монгол улсад хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборын хамтын ажиллагааны хөгжлийн төлөө санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт дараах байдлаар хамтран ажиллахаар харилцан зөвшилцлөө.
1. Үйлдвэр аж ахуйн нэгж-Сургалтын байгууллага-Мэргэжлийн холбоодын гурвалсан холбооны түншлэлийг сайжруулан инженерийн боловсролын шинэчлэл, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн Мэдлэг-Чадвар-Төлөвшил бүхий цогц ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх,
2. Металлургийн тоног төхөөрөмж, технологи, цахилгаан, автоматжуулалтын өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэн өнөөгийн зах зээлд дутагдаж байгаа тул бодлого боловсруулан төр засгийн хэмжээнд санал тавих,
3. “Металлурги, металл боловсруулах” мэргэжлээр оюутан элсүүлэх тусгайлсан бодлого боловсруулан хамтран ажиллах,
4. Монгол Улсад чухал шаардлагатай хар болон өнгөт, газрын ховор болон цацраг идэвхит металлын металлург, ерөнхий металлургийн тоног төхөөрөмж, технологи, цахилгаан, автоматжуулалтын чиглэлээр хүүхэд, залуучуудыг Москвагийн ган хайлшийн дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх.
Тус санамж бичигт ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг төлөөлөн захирал Ц.Батбаатар, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийг төлөөлөн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал К.Энхчулуун, Москвагийн ган хайлшийн дээд сургуулийн Төгсөгчдийн холбоог төлөөлөн Москвагийн ган хайлшийн дээд сургуулийн төгсөгчдийн холбооны дарга Ц.Мөнхжаргал нар гарын үсэг зурлаа.
Сургуулийн захиргаа
]]>