“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР
МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР
• Бүх албан байгууллага, орон сууц, үйлдвэрийн газруудад
халаалт, агаар сэлгэлтийн /сантехникийн/ инженер
• Барилгын компанид зураг төсөл болон угсралтын инженер
• Дулааны шугам сүлжээний байгууллагад угсралт, ашиглалтын
инженер (хот бүх аймгийн төвүүдэд)
• Дулааны цахилгаан станцад горимын инженер
• Дулаан хангамжийн консалтинг компанид зөвлөх инженер
• Хот суурин газрын үйлдвэрийн дулаан хангамжийн систем
хариуцсан инженер
• Аймаг, дүүргийн барилга хот байгуулалтын газарт барилга
хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагч
• Их дээд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд
мэргэжлийн багш зэрэг чиглэлээр ажиллах боломжтой
Халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн инженер нь барилга байгууламжийн сантехникийн систем болох халаалт, агаар сэлгэлт, кондиционер болон хөргөлтийн системийн төлөвлөлт, хот хорооллын дулаан хангамжийн төлөвлөлт, төсөл тооцоо хийх, зураг төсөл зохиох, угсралтын ажил гүйцэтгэх зэрэг чадвартай мэргэжлийн боловсон хүчин болно.
Эзэмших ур чадвар:
- Барилгын дулааны болон агаарын горимыг тодорхойлох, тохируулах.
- Барилгын халаалт, агаар сэлгэлт ба кондиционерийн системийн тооцоо хийх, зураг төсөл зохиох.
- Халаалт, агаар сэлгэлт ба кондиционерийн системийн хийц, элемент, тоног төхөөрөмжийн угсралт хийх болон ашиглалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх.
- Барилга байгууламжийн гадна дулаан хангамжийн шугам сүлжээний тооцоо хийх болон ашиглалт, засвар, угсралтыг гүйцэтгэх.
- Инженерийн програм дээр ажиллах, мэргэжлийн гадаад хэлээр харьцах.
- Харилцааны болон багаар ажиллах чадваруудыг тус тус эзэмшинэ.