ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, СШУТ-ний дэргэдэх “Соёх-Эрэн” ТББ нь Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Оюутны дуу хоолой” сэдэвт ЭШОПБХ-ыг өнөөдрийн оюутан залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд болон өнөөгийн нийгмийн хөгжилд оюутан залуусын хувь оролцоог нэмэгдүүлэх тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлын арга зүйд сургах зорилгоор 2015 оны 11 сарын 04-нд ДаТС-ийн хурлын зааланд зохион явууллаа.
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ДаТС, ХААИС, ЭМШУИС, ХУИС, МСҮТ-2, Дархан-Өргөө Политехникийн коллеж, Дархан дээд, Соёмбо дээд сургуулиудын нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байранд “Цахим орчинд гарч буй хэл найруулгын алдаанд хийсэн ажиглалт”(ДаТС-ийн оюутны зөвлөлийн мэдээллийн албаны фэйсбүүк хуудасны жишээн дээр) сэдэвт ТМО-III оюутнууд Г.Дарьжав, Д.Бямбахүү нарын илтгэл./удирдагч ДаТС-ийн ахлах багш Б.Сувд-эрдэнэ /
2-р байранд “Багш оюутны харилцаа түүнд нөлөөлөх хүчин зүйлс”сэдэвт ДаТС-ийн ТМО-III Б.Соёлмаа Б.Урангоо нарын илтгэл./удирдагч нь ДаТС-ийн ахлах багш С.Одончимэг/
3-р байранд “Бидний мэдэхгүй Монголын нууц товчоо” сэдэвт ХААИС-ийн БУ-I оюутан Ц.Энхжингийн илтгэл. /удирдагч нь ХААИС-ийн нийгмийн ухааны багш Ч.Мөнхзул/
Тусгай байранд “Оюутан өөрийгөө таних, сэтгэл зүйн асуудлуудыг судалсан нь” сэдэвт МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн СӨБ-III Б.Намуунцэцэгийн илтгэл / удирдагч нь МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн Бага боловсролын тэнхимийн багш Л.Цэрэннадмид/ шалгарлаа.
Эх түүх аяны хүрээнд зохиогдсон оюутны дуу хоолой сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиуд болон Архангай аймгийн багшийн сургуулийн багш оюутнууд идэвхитэй оролцсоноороо өргөн хүрээтэй болж, оролцсон нийт эрдэмтэн багш нар болон оюутан залуус өөрийн санал бодлоо солилцон харилцан туршлага солилцов.
Мөн өнөөдрийн оюутан залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд болон өнөөгийн нийгмийн хөгжилд оюутан залуусын оролцоо болон санаа, шийдэл, хүсэл зоргийг сонсож чадсанаараа дараа дараагийн үйл ажиллагаандаа тусгаж, төлөвлөн дэмжих г.м чухал ач холбогдолтой боллоо.
]]>