Монгол бахархлын өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, ШУТИС-ийн ДаТС байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж Монголоороо бахархах, оюуны өв соёл үүх түүхээ таниулах, сурталчилах эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн их, дээд сургууль, ДаТС-ийн нийт багш нар, ажилтан, ажилчид, оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Эх түүхээ эрхэмлэе аян”-ыг 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг аяныг 2015 оны 11 сарын 02-ноос 09-ний өдрүүдэд явуулж, дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүнд:
“ДаТС-ийн хамт олон үндэсний хувцсаараа гоёцгооё” өдөрлөгт нийт багш, оюутан, лицей сургуулийн сурагчид идэвхи санаачлага гарган оролцсон нь тухайн өдрийг Монгол гэдэг уур амьсгалаар дүүргэн байлаа.
“Эрмитаж” дахь XIII-XIX зууны үзвэрүүдийн хэсгээс фото үзэсгэлэн гаргаж, хичээлийн байрны 3-р давхарт байрлуулсан. Энэ ажил нь уламжлал болон 2 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд оюутан, залууст танин мэдэхүйн болоод оюуны баялгийг үнэлж сурахад чухал ач холбогдолтой юм.
Мөн энэ өдөр ДаТС-ийн багш, ажилтан, ажилчдын дунд “Мэргэн буухиа” тэмцээн явагдаж, 3 баг тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорьсноос Технологийн салбар тэргүүлж, Суурь шинжлэх ухааны тэнхимийн баг 2-р байранд шалгарлаа.
Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудын дунд “Оюутны дуу хоолой” сэдэвт ЭШОПБХ-ыг өнөөдрийн оюутан залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд болон өнөөгийн нийгмийн хөгжилд оюутан залуусын хувь оролцоог нэмэгдүүлэх тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлын арга зүйд сургах зорилгоор ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, СШУТ-ний дэргэдэх “Соёх-Эрэн” ТББ нь амжилттай зохион байгууллаа. Уг хуралд нийт Дархан-Уул аймагт байгаа улсын болон хувийн хэвшлийн сургуулиудын төлөөлөл болсон нийт 30 гаруй оюутан илтгэл хэлэлцүүлснээс1-р байранд “Цахим орчинд гарч буй хэл найруулгын алдаанд хийсэн ажиглалт”(ДаТС-ийн оюутны зөвлөлийн мэдээллийн албаны фэйсбүүк хуудасны жишээн дээр) сэдэвт ТМО-III оюутнууд Г.Дарьжав, Д.Бямбахүү нарын илтгэл./удирдагч ДаТС-ийн ахлах багш Б.Сувд-эрдэнэ /
2-р байранд “Багш оюутны харилцаа түүнд нөлөөлөх хүчин зүйлс”сэдэвт ДаТС-ийн ТМО-III Б.Соёлмаа Б.Урангоо нарын илтгэл./удирдагч нь ДаТС-ийн ахлах багш С.Одончимэг/
3-р байранд “Бидний мэдэхгүй Монголын нууц товчоо” сэдэвт ХААИС-ийн БУ-I оюутан Ц.Энхжингийн илтгэл. /удирдагч нь ХААИС-ийн нийгмийн ухааны багш Ч.Мөнхзул/
Тусгай байранд “Оюутан өөрийгөө таних, сэтгэл зүйн асуудлуудыг судалсан нь” сэдэвт МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн СӨБ-III Б.Намуунцэцэгийн илтгэл / удирдагч нь МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн Бага боловсролын тэнхимийн багш Л.Цэрэннадмид/ шалгарлаа.
Оюутан залуусын дуу хоолойг сонсох, үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх улмаар оюутнуудын өөрийн байр сууриа илэрхийлэх, бие даасан бүтээлч үндэслэл гаргах, оюуны зөв төлөвшилтэй болгоход тодорхой хувь нэмэр оруулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ДаТС-ийн нийт оюутнуудын дунд “Монгол бахархал” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулснаас тэргүүн байрыг оюутан С.Гааньдиймаа (ХБО-I), дэд байр Ц. Бямбасүрэн (ЦС-I), гутгаар байр Б. Эрдэнэдаваа (Барилга-I) нар тус тус эзэллээ.
Монгол төрийн бэлэгдэл” тэмцээнийг ДаТС-ийн лицей сургуулиудын дунд зохион явуулснаас тэргүүн байрыг C. Ганбат ахлагчтай 10A анги, дэд байрыг Л.Онон ахлагчтай 12А анги, Н.Аминхүслэн ахлагчтай 10Б ангиуд эзэлсэн ба хөгжөөн дэмжигчдийн дунд “Есөн хөлт цагаан тугийг хэн сайн зурж, тайлбарлах вэ?” тэмцээнд 12А ангийн сурагчид Э.Гантамир, А.Цэлмэг нар тэргүүллээ.
Оюутан залуусын эх түүхийн мэдлэг, танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Монголын түүх, соёлыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт АХА тэмцээнийг явуулснаас тэргүүн байрыг оюутан С.Нанжид, дэд байр Н.Цэнгэл нар тус тус эзэллээ.
Ирээдүй хойч үе болсон оюутнуудынхаа оюуны хөрөнгө оруулалтанд тодорхой хэмжээгээр тус болох зорилгоор ДаТС-ийн номын санд байгаа нийгмийн ухааны номны тоог олшруулан, нэмэгдүүлэхээр өнгөрсөн онд “Билэгт” төслийг хэрэгжүүлсэн нь томоохон үр өгөөжтэй бодит ажлуудын нэг болсон. Тиймээс уг төслөө цаашид тасалдуулахгүйн тулд “Билэгт-2” төслийг эхлүүлэх өдөр болгон зарлалаа.
“Эх түүхээ эрхэмлэе” 7 хоногийн аяныг дэмжин оролцсон ДаТС-ийн хамт олон, оюутан, сурагчддаа сурлага, хөдөлмөр, урлаг, спортын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсье!
]]>