БНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй Мо-Мо төслийн удирдагч доктор Ш.Бүрэн 2015.11.27-нд ДаТС-ийн профессор багш, ажилтан, оюутнуудад “Дархан хотын цэвэр усны баланс, цэвэр усны түгээх шугамын даралтыг ашиглан цахилгаан гаргаж авах” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Семинарыг доктор дэд профессор Ж.Амгалан удирдан, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчдын асуулт хариулт хэлэлцүүлэг өрнөсөн бүтээлч уур амьсгалд болж өнгөрлөө.
]]>