Боловсролтой хүн ирээдүйг тодорхойлох биш, өнөө үед хэрэг болох мэдлэгтэй байх ёстой. Мөн байгууллага өөрчлөлт хийхэд үргэлж бэлэн зохион байгуулалттай байх тусмаа гадна, дотооддоо тогтвортой байдлыг баланслах ёстой. Энэхүү өөрчлөлтийг хийх нэг арга буюу харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд өөрчлөлтийг бид хамтдаа хийх нь зүйн хэрэг билээ. Бид хамтдаа эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим, үр дүнгээ тогтвортой байлгах чанарыг эрхэмлэж сууриа илүү бат бөх байлгаж гэмээн хамтдаа хөгжилд хүрнэ. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль энэ уудаагийн ээлжит сургалтаа 2015.11.28-нд үр дүнтэй амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар CDIO-ийн 12 стандартын 8 стандартыг тайлбарлаж, идвэхитэй сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар дадлага туршлага эзэмшлээ.
Амралтын өдрийнхөө цагаас сургалтын үйл ажиллагааны өөрчлөлтөнд цаг заваа зарцуулан сургалтанд идвэхитэй оролцсон профессор, эрдэмтэн багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
]]>