Нэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага
- Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
- ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297×210мм (A4) хэмжээтэй 7 хуудсанд багтсан байна.
- Өгүүллийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003программыг ашиглан Times New Roman ,Suna centurion фонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
- Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
- Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
- ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
- Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
- Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
- Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.
- Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
- Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
- Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.
- ЭШӨ нь 297×210мм (A4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр хэвлэгдсэн байна.
- Өгүүллийн хураангуй: Энд тухайн өгүүллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ.
- Өгүүллийн оршил:Өгүүлэлд авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
- Түлхүүр үг: Тухайн өгүүллийн утга санааг илэрхийлэх боломжтой үг
- Зүйл: Нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгүүлбэрийн цогц эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хүртэлх хэсэг (Paragraph)
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонт дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
Оршил
Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
- Бүлгийн гарчиг
Өгүүллийг зөвхөн WindowsХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонт дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
1.1 Дэд бүлгийн гарчиг
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
1.2 Дэд бүлгийн гарчиг
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
- Бүлгийн гарчиг
Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонт дээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.
Хүснэгт 1.1 Хүснэгтийн гарчиг Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна. 2.1 Дэд бүлгийн гарчигБүх математик бичлэгүүд Equation программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. 2.1.1 Дэд бүлгийн гарчиг 1 дүгээр зураг. Гангийн сунгалтын диаграммФото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж, текстэн дотор мөр голлон байрласан байна.Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
Дүгнэлт
Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонт дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.
Ашигласан ном, хэвлэл:Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонт дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрийг бичнэ.
[1] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл.Улсын хэвлэл. УБ.: 1996. с 295х
[2] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29)41Ц43x.
[3] Сопротивление материалов / Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986. с 775с.
Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонт дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.
]]>