Зорилго Эрдэм шинжилгээний бүтээлийн нийтлэг үндсэн хэлбэрийн нэг эрдэм шинжилгээний өгүүллийн өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтыг тодорхойлох ЭШБ хурлаар хэлэлцэх асуудлын чиглэл: ЭШБ хуралд үндсэн илтгэлээс гадна, доорхи асуудлын хүрээнд 15-аас илүүгүй илтгэлийг бэлтгэл комиссоос урьдчиланшалгаруулж, ЭШБ хурлын хэлэлцүүлэгт оруулна. Үүнд:
- Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарын өнөөгийн түвшин, түүнд тавигдаж байгаа шаардлага,
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бичлэгт гарч байгаа нийтлэг анхаарах зүйл, эрдэм шинжилгээний өгүүллийн чанар чансааг олон улсын жишигт хүргэх, монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад таниулах асуудал,
- Эрдэмтэн судлаачдын мэдлэг чадвар, бүтээлийн чанарыг дээшлүүлэхийн тухайд хийвэл зохих удирдлага, зохион байгуулалтын ажлууд,
- Судлаадын судалгааны ажлын онол- аргазүйн чадварыг дээшлүүлэх асуудал,
- Эрдэм шинжилгээний өгүүлэлтэй холбогдсон судалгааны ажлууд
- Эрдэм шинжилгээний өгүүллийн цахим сан бүрдүүлэх ,
- Бүтээлийн хулгайг арилгах асуудал,
- Хурлын ерөнхий сэдвийн хүрээнд багтсан бусад асуудал
- Манай орны эрдэмтэн судлаачдын бүтээн туурвиж байгаа “Эрдэм шинжилгээний өгүүлэл”-ийн чанар, өнөөгийн түвшин, тавигдаж байгаа шаардлага, түүнийг хэрэгжүүлэх талаар хийх ажил, зорилтын талаар зөвлөмж гаргах,
- ЭШБ хурлын илтгэл, зөвлөмжийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олны хүртээл болгох,
- Судалгааны ажлын зорилго
- Шийдвэрлэсэн асуудал, түүний онол практикийн ач холбогдол
- Шинэлэг, дэвшүүлж байгаа зүйл,
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бичилтийн өнөөгийн түвшин, тавигдах шаардлагыг олон талаас нь судалгаа, баримтанд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байх,
- Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг дээшлүүлэх, судлаачдын онол-аргазүйн чадварыг дээшлүүлэх арга замуудыг тусгасан,
- Дүгнэлт, дэвшүүлсэн санал, зөвлөмж нь онол, практикийн ач холбогдолтой, шинэлэг байх,
- Энд хавсаргасан эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах,
- Бичиглэлийн дүрэм, техник алдаагүй байх зэрэг болно.