Батлав. ЭНБДарга Д.Баясгалан
“Ус ба хөдөлмөр эрхлэлт” Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын удирдамжДэлхийн усны өдөр болон ШУТИС-ийн Дархан Технологийн сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан “Ус ба хөдөлмөр эрхлэлт” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Хамтран зохион байгуулагч: БОНХАЖЯ-ны Хараа-Ерөө голын сав газрын захиргаа, БОАЖГазар, ШУТИС-ийн Дархан Технологийн сургууль Хүрээлэн буй орчны инженер мэргэжил, Дархан Ус суваг ХК, ХААИС-ийн Инженерийн тэнхим.
Хурлын зорилго:“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, усны чанар аюулгүй байдал түүнтэй холбоотой хөдөлмөр эрхлэлтэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд санал бодлоо солилцох, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг олон нийтийн хүртээл болгоход оршино.
Хамрах хүрээ: Их дээд сургуулийн багш, оюутан, байгууллагууд Хурал зохион байгуулах хугацаа:Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2016 оны 3 дугаар сарын 18-ны 10 цагт ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн хурлын танхимд болно.
Өгүүлэл, илтгэл хүлээн авах хугацаа:Илтгэлийн хураангуй word болон ppt файлыг 2016 оны 3 дугаар сарын 16 хүртэл oij_amgaa@yahoo.com цахим хаягаар хүлээн авна /тухайн илтгэл нь хурлын агуулгатай нийцсэн байх/. Хуралд хэлэлцүүлсэн бүх илтгэлийг эмхэтгэж ЭШ-ний бүтээл болгон хэвлүүлнэ.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 3 дугаар сарын 17-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд:
- Өгүүллийн нэр
- Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
- Хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг
- Дүгнэлт
- Ишлэл татсан ном, зохиолын нэрс
- Зохиогчийн тухай
Өгүүллийг Microsoft Office Word 2013 программыг ашиглан Times New Roman фонт дээр 12pt үсгийн өндөртэй, мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Математик бичлэгүүд Equation програмаар мөр голлон бичигдсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун болон зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаар тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6 хуудсанд багтаасан байна.
Хуралд хэлэлцүүлсэн шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.
Лавлах утас: Дүүриймаа 99858221, Ж.Амгалан 99993153, Б.Уянга 99667058
]]>