“Хорол-Эрдэнэ 2016” яруу найргийн наадмын удирдамж
ШУТИС-ийн ДаТС нь Монголын Зохиолчдын Эвлэлийн Дархан-Уул аймгийн салбартай хамтран 2005 оноос эхлэн “Хорол-Эрдэнэ” оюутны яруу найргийн наадмыг Дэлхийн яруу найргийн өдрөөр Дархан-Уул аймгийн оюутан, залуусын дунд уламжлал болгон явуулж ирсэн билээ. Энэ жилийн яруу найргийн наадам нь өргөжин оюутан, залуус болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд явагдана.
Зорилго: “Хорол-Эрдэнэ 2016” яруу найргийн наадам нь эх хэл, утга зохиол, яруу найргийг хөгжүүлэх, шинэ залуу авьяастныг тодруулах, алдар цуутай зохиолчдыг төрүүлэх, чөлөөт сэтгэлгээ, гоо зүйн таашаал мэдрэмжийг олонд хүртээх, оюутан, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэнэ.
Хамрагдах хүрээ: Дархан-Уул аймгийн их, дээд, мэргэжлийн сургуулиудын оюутан залуус болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцоно.
Явагдах газар хугацаа: 2016 оны 03 сарын 21-ний 14.00 цагт Агроэкологи, Бизнесийн сургуулийн “Урлаг” танхимд явагдана.
Тавигдах шаардлага:
- Яруу найргийн наадамд оролцогчид унших 3 шүлгээ А-4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, зөв гаргацтай, бичмэл болон дармал, эсвэл Times New roman фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичсэн байна.
- Овог нэр, сургууль, анги, холбоо барих утас зэргийг бүтээлийн баруун дээд буланд бичнэ.
Бүртгэл: 2016 оны 03 сарын 17-ны 18 цаг хүртэл ДаТС-ийн 314 тоот өрөөнд бүртгэнэ.
Дүгнэх журам: Яруу найргийн наадамд оролцогчдоос эхний дөрвөн байранд орсон оюутан, сурагчдыг шалгаруулж, урамшуулна.
- I байр Өргөмжлөл 50000 төг
- II байр Өргөмжлөл 35000 төг
- III байр Өргөмжлөл 25000 төг
- Тусгай байр/2 хүн/ Өргөмжлөл 15000 төг
Оюутан, сурагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
]]>