Германы Fraunhofer IOSB-AST8 Ilmenau, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль хамтран 2006 оноос эхлэн Мо-Мо төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг үргэлжлүүлэн Мо-Мо-3 төслийг эхлүүлэх гэрээнд 2 тал 2016.03.15-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэ төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгаж өглөө. Үүнд:
Судалгаа шинжилгээний ажлын талаар:- Ундны усан хангамжийн сүлжээний энергийг ашиглан турбин ажиллуулах
- Дархан-Уул аймгийн гүний усны мониторингийн программыг хөгжүүлэх
- Үйлдвэрийн хаягдал усны чанарт анализ хийх, Герман улсын ус цэвэрлэх байгууламжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
- Бакалавр, магистр, доктор оюутны ажлыг удирдах
- Докторын сургалтанд тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг бий болгох
- Эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлэх
- Хамтарсан уулзалт семинар зохион байгуулах
- Лекц, лаборатори, семинарийн хичээлийг хамтран орох
- ДаТС дээр усны лаборатори байгуулах суурийг тавих
- Ундны болон бохир усны шинжилгээ хийх
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захиргаа
]]>